Үсээ хуссан эмч нар: Энэ бүгдийг та нар эс ойлговоос эцсийн зогсоолыг бид нараас битгий асуугаарай

2018/05/16
Share |
Хүмүүс:
Үсээ хуссан эмч нар: Энэ бүгдийг та нар эс ойлговоос эцсийн зогсоолыг бид нараас битгий асуугаарай

Өчигдөр улсын төв талбай дээр суулт хийгээд авсан Төрийн байгууллагын ажилчид өөрсдийн цалинг доод тал нь 50хувиар нэмэгдүүлэхийг удаа дараа шаардаж буй. Цалинг нь нэмэх хүртэл тэмцлээ зогсоохгүй хэмээсэн эмч нар өнөөдөр талбай дээр үсээ хусжээ. Насаараа энэхүү салбарт хүчин зүтгэсэн тэд ийнхүү тэмцэж байгаа бөгөөд цаашлаад ажлаа хаях хүртэл арга хэмжээг авахаа дуулгасан . МУ-ын Ерөнхийлөгч тэднийг дэмжин ажиллахаа хэлсэн бөгөөд тэдний цалин доод тал нь нэг сая байх боломж бий хэмээн үзэж буйгаа ч мэдэгдээд авсан. Гэсэн хэдий ч УИХ засгийн газраас тэдэнд дорвитой хариу өгөхгүй байгаад тэд ийнхүү дараа дараагийн тэмцлийн шатандаа шилжсээр буй ажээ. Сардаа улсад татвар, банканд зээлээ төлөөд 3-30 мянган төгрөг л гар дээрээ авдаг тэд өнөөг хүртэл өргөсөн тангарагтаа үнэнч ажилласаар ирсэн бөгөөд үнэний төлөө үсээ байтугай зүрхээ ч золиход бэлэн хэмээжээ. 


Гасалсан салбарын гуниглалыг тээж 

Ганцхан зүйлийг та нарт хэлье

Цагаан халаадтай гуйлгачин нэрээр 

Цагийн аясаар гундаж би гандлаа

Эмнэлэг гэдэг айлын гурван багана болж 

Энэ салбартаа бид нэг насаараа зүтгэлээ

Үхэл амьдралын зааг дээрээс хүний амь аврах гэж 

Үүр шөнийн завсарт нойр хоолгүй зүтгэж

Хамаг насаа энэ салбартаа зориулсан

Нулимж хаясан шүлсийг чинь

Нуруугаараа хамгаалж нойргүй хонож бид нар цэвэрлэсэн

Мэдлэг байхгүй заримд нь хараалгаж

Малын эмчээрээ олон жил дуудуулсан

Ард түмэн нь алуурчин гэж доромжилно

Авилгал гэдэг чинь ууттай чихэр юм уу?

Үхлээс хүний амь аврах

Үнэ цэнэгүй ажил уу?

Үгэнд чинь хууртсаар яваад 

Гуйлгачин болж дуусах уу?

Өргөсөн тангаргаар минь чөдөрлөж

Өчнөөн жил төр чи морь шиг зүтгүүллээ

Өндөр хүүтэй банкны хүүнд чинь 

Өвчтэй ямаа шиг бид нар таргалж үзэлгүй зовлоо

Сонгуулиас сонгуулийн хооронд чинь 

Сайдын сандал санжганаж байна

Сохроор хийсэн олон томилгоо чинь

Салбарын минь хөгжлийг хойш нь татаж байна

Алтан гартай тангарага өргөсөн эмч нар минь

Аралын оронд тариан талбайд боол болж байна

Хоногийн жижүүрт пижигнэж явсан сувилагч нар чинь

Харийн оронд очоод харлаж суух нь ихсэж байна

Ямбаа эдлэн жаргаж явна гэж бодож байна уу

Яасан их цалин нэмнэ гэж хуурав аа бид нарыг 

Хөлсний шантааж, ул долоогч нараараа 

Хөөрхий биднийг ямар их доромжлуулна вэ?

Тангаргаасаа буцаагүй хөөрхий биднийг 

Тарчиг амьдралд үнсэнд хаясан шалз шиг орхичхоод

Тамхи татан тамшаалах хөгшин данжаадын дүрээр 

Та нар биднийг хэдий болтол дарлах гэсэн юм

Ажил хийгээд өрөнд ордог нийгмийг чинь ардчилал гэдэг юм уу?

Хөдөлмөрийн яамны сайд чинь

Хүний үнэлэмжийг тогтоож чаддаг юм уу?

Гучин гурван говийг минь гаднынханд тавьчхаад 

Гуравхан сая биднийгээ гуйлгачингийн хаанд залж 

Төрийн ордондоо та хэд 

Тавлаж сууна уу биднийгээ?

Энэ бүгдийг та нар эс ойлговоос 

Эцсийн зогсоолыг бид нараас битгий асуугаарай

Үнэний төлөө бид нар 

Үсээ байтугай

Зүрхээ зориулах болно. 

 


 


 

 

 

 

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж : Factnews.mn

 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
zochin gadnii orond emch, emnelgiin ajilchid khamgiin undur tsalintai ajliin 1-2-t l ordog shuu dee arai denduu yumaa tsaling ni oligtoikhon nemeed ugmuur yumaa altan deer suusan guilgachid gej mongolchuudiig kheldeg gesen khezee neg khun shig amidrakh ve tur zasag khuniikhee tuluu ajillaasai khar amia bodogsod ikh bnaa
IP:202.131.227.50  2018-05-16 16:01:32
Зочин Эмч нар ч аргагүй ээ хөөрхий. Хүний амь нас, эрүүл мэндийн төлөө үнэндээ л зүтгэж байгаа. Харин багш нар цалин нэмүүлнэ гэдэг л арай бишээ.
IP:64.119.20.230  2018-05-16 16:40:35
Х Би ч бас цалингаа нэмүүлэх л байна
IP:202.179.25.31  2018-05-16 16:59:08
Зочин Цэцэрлэгийн багш, бага ангийн багш, асрагч нарт тусгай нэмэгдэл олгож баймаар байна.Хамгийн хүндийг нь хийдэг шүү дээ.
IP:64.119.26.185  2018-05-16 17:58:09
Зочин Цэцэрлэгийн багш, асрагч нарт тусгай нэмэгдэл олгох хэрэгтэй.Мөн бага ангийн багш нарт.
IP:64.119.26.185  2018-05-16 17:59:08
irgen Ene asuudal unekheer khunderch bna shu! Emch nariin tcalin arai ! bish shu!
IP:66.181.189.89  2018-05-16 18:45:23
Иргэн Эмч нар бол баян. Ихэнх нь хувийн эмнэлэгтэй давхар ажилтай авлига авчихдаг. Тэр хэрээрээ сээхэлзүүр дээрэлхүү муухай ааштай их зантай. Эмчдээ шалз шиг наалдаж чадсан сувилагч нар бас хоосонгүй. Харин асрагч нар хөөрхий боломж бололцоо нь байдаг бол цалинг нь нэмэх хэрэгтэй хүмүүс. За тэр багш нар бол юүгхэв. Өнөөгийн хүүхдүүд муу муухай байгаагийн гол буруутан тэд. Авах ёстой цалингаа л авч байгаа нь тэр
IP:103.57.93.11  2018-05-16 18:45:29
Зочин Хэн илүү боловсрол эзэмшиж хэн илүү хариуцлага хүлээх ажил хийнэ тэр илүү цалин авна. Асрагч нар эмчээс илүү хариуцлага хүлээхүү. Хэн эмчилж шийд гаргаж хариуцлагыг хүлээх билээ бодох л асуудал
IP:66.181.161.38  2018-05-16 19:02:50
Dg Zun bolj baigaa um chin unegui husuulj hajuugaar n show reklamaa hiigeed emch nariiin gants chaddag ajil yag mon bna
IP:64.119.17.152  2018-05-16 20:43:15
Irgen Emch bagsh tsagdaagiin tsaling zaaval nem. 50 hurgeed shyyd tetgevert garga. Hangalttai.
IP:182.160.34.187  2018-05-16 21:42:07
z tsalin nemeh heregtei 1 say tugrug yadaj bolgooch
IP:150.129.141.196  2018-05-16 22:29:57
zochin ta nar ingj bichhese ichech ene horvood irehed tani emch l ugtaj avsandaa orohod chemch l uddeg bh shuu. ta narin oorsdiin bie hair nairgui hogiin sav ovchinii uurhai bolgosniig emch ooroo ovdson ym shg setgsl gargaj emchildeg bh shuj
IP:27.123.212.141  2018-05-16 22:47:29
Nasaaraa yaduu Emch nar nasaaraa yaduu shdeee odoo boliyoooo
IP:126.211.21.94  2018-05-16 23:54:37
Unen Zaa boli zugeer ichij surah heregtei daraa ni ajlaa hiigeed surchihval. Ed nar bugdeeree huniig ovchnoor ni dalimduulan daramtalj setgel sanaagaar unagaj bah tavaa hangaj suudag tsag zav ihtei hiih ajilgui bolohooroo tsagaa nogtsooj eh ornii ariun talbai deer irj us noosoo husch ard tumnee daapaalj suugaa humuus. Ajilsag emch nar ni ajilladagaa ajillaad uilchildegee uilchleed daraa ni avdagaa ch avaad zavgui.
IP:122.201.31.247  2018-05-17 09:40:41
эмч нэг салбарт нэг үйлсийн төлөө ажиллаж байгаа хүмүүсийг хоорондялган илүү дутуу хийдэг гэдгээр ньхагаралдуулж болохгүй бидний хэн нэг байхгүй бол эрүүл мэндийн төлөө цогц үйлчилгээг үзүүлж чадахгүйер нь хүлээх хариуцлага чадвар, мэргэжлээрээ ялгавартайцалин авах нь зөв харин бага ангийн болон цэцэрлэгийн багш хүнд ажил гэдгийг бүгд мэднэ
IP:124.158.109.232  2018-05-17 09:56:56
зочин Эмчнар энгэж 24ц жижүүр гэж иллаж байгаад40ч хүрэлгүй эрт үхэж дуусдаг юмдаа
IP:66.181.161.6  2018-05-17 10:08:27
Irgen Ene zarim setgegdel bichsen malnuudiig er oilgohgui yum. Uvchintei ajillah baitugai tsusaa ch harj chadahgui uhaa aldah yumnuud bgaa da. Emch emnelgiin ajilchdiin ajliin talaar zah zuhaas ni ch medehgui bj amniihaa zorgoor chalchih yuma.
IP:64.119.20.179  2018-05-17 10:46:46
аө яг эмч багш мөн үү Нэг нь Дорноговийн театрын жүжигчин нөгөөх нь Эрдэнэийн туслах баагий л байна да
IP:202.131.238.98  2018-05-17 12:04:13
АЙЛАА АЙЛАА ИХ ДУРГҮЙ ХҮРГЭВЭЛ БООВНЫХОО ҮСИЙГ ХУСНА ШҮҮ.
IP:182.160.4.114  2018-05-17 12:22:27
Тэнэгүүд Женкогын захиалганы жагсаал, Хүүхдүүд жагсаж байхад ирээгүй женко эднар дээр юуун сүрхий ирж энтр шоудах юмандаа сайн юмаа, хурдан үсээ хусуулж хогоо цэврэлчээд талбай суллаад зайлаад өгөө новшуудаа
IP:66.181.191.51  2018-05-17 13:11:57
Zochin Ene emch nar tsalingaa nemuuleh gej jagsah ni zuvulduu. Harin hariud ni emch nar ajildaa hariutslagatai, uvchitnuus heel hahuul avdgui, em tarianii business hiihgui baih heregtei. Zarim emch nariin yos zuigui uildel unheer heterch baigaa shdee.
IP:133.82.251.220  2018-05-17 14:52:30
jenkogiin showdalt jenko show manager bolmoor ymaa ter boovnyhoo usiig husna shuu gedeg yooy savaalaa haha
IP:64.119.24.100  2018-05-17 17:17:49
Zochin Ter 1 sahaltai huzuu hooligooroo ginj zuusen aimaar gangster cine jujigchin bish umu ? Emch ghed arai l sonin amitan !! Bas helj yarij bga n teneg!! Tsagaa tulhad ajilaa hiij chaddag sain emch nar end jagsahgui bz dee
IP:103.212.117.102  2018-05-17 23:35:23
МОНГОЛ ХҮН Үнэхээр бага цалинтай хөөрхий,ёстой Жинхэнэ Монгол хүний гүндүүгүй” За болно доо” гэсэн зангаараа л манай ард иргэд болгож яваа.Ийм хулгайч луйварчдын бүлэг Төрийн дээр гарна гэж зүүдлээч үгүй явлаа. Хулгай нь илэрсэн хэд нь төрийн төмөр лантууд гуядуулж хар гэрт сууж байна.Араас нь нам дамнасан Эх орны баялаг,Ард түмний хоолыг ховх сорсон хулгайч луйварчид цувраад орох нь дамжиггүй. Одоо цаг хугацааны хэмжүүр байгаа. Дээд тэнгэр та бүхнийг тас ниргэх нь дамжиггүй...
IP:202.179.26.239  2018-05-18 13:05:34
ган Манай улсыг ганхуулж байгаа хоёр салбар бол Эрүүл мэнд, Боловсролын салбар гэхэд болно. Эмнэлгийн тоо, ажилтны тоо нэмэгдээд байдаг. Тэгсэн хэрнээ өвчтны тоо нэмэгдэж, эмийн хэрэглээ гаарсаар байна. Иргэн хүн үйлчлүүлэхээд маш хүндрэлтэй ойлгомжгүй салбар шүү. Нэг эмч нь нэг юм хэлж, нэлээд эмийг авч ууна. Тэгээд дахиад онош гэсээр мөнгөө ч барна. Өвчин ч хүндрэнэ. Эцэст нь үхвэл иргэн хүний хохь болж, эмч нар нь таөөрийнхөө эрүүл мэндийг хариуцах ёстой гэсэн ганц тодорхойлолт хэлнэ....
IP:183.81.171.3  2018-05-18 13:44:21
ган Манай улсыг ганхуулж байгаа хоёр салбар бол Эрүүл мэнд, Боловсролын салбар гэхэд болно. Эмнэлгийн тоо, ажилтны тоо нэмэгдээд байдаг. Тэгсэн хэрнээ өвчтны тоо нэмэгдэж, эмийн хэрэглээ гаарсаар байна. Иргэн хүн үйлчлүүлэхээд маш хүндрэлтэй ойлгомжгүй салбар шүү. Нэг эмч нь нэг юм хэлж, нэлээд эмийг авч ууна. Тэгээд дахиад онош гэсээр мөнгөө ч барна. Өвчин ч хүндрэнэ. Эцэст нь үхвэл иргэн хүний хохь болж, эмч нар нь таөөрийнхөө эрүүл мэндийг хариуцах ёстой гэсэн ганц тодорхойлолт хэлнэ....
IP:183.81.171.3  2018-05-18 13:44:36
Bank 3-30 togrog gar deere awna gej yu bdag yum ymarch lizing , zeelttei bsan bank gart olgoh mongiig ni bank uridchilan tootsoolj ogdog shvvdee
IP:27.123.214.115  2018-05-18 23:36:03
Taaggui Ene emch bagsh nar hiih ajil bdiimuu ysan gj tsalingaa nemuuleh gd ulairaad bgaan davarchan garuud bhiimaa baingal ajil hayalt jagsaal tsuglaan
IP:202.21.107.4  2018-05-19 15:44:46
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.