Сунгалт хийгдсэн паспортоор зорчиж яваад хил дээрээс буцжээ

2018/05/16
Share |
Хүмүүс:
Сунгалт хийгдсэн паспортоор зорчиж яваад хил дээрээс буцжээ

Он гарснаас хойш Иргэний Бүртгэлийн газар гадаад паспортод сунгалт хийхээ зогсоосон. Үүнээс үүдэлтэй иргэдийн дунд төөрөгдөл үүсч, маргаан дэгдээд буй бөгөөд үүнтэй холбогдуулан ГХЯ-аас мэдэгдэл хийжээ. ОУ-ын Иргэний нисэхийн байгууллага буюу НҮБ-ийн төрөлжсөн дэлхийн 190 гаруй улс нэгдсэн байдаг байгууллагаас гар аргаас сунгасан паспортыг ашиглахаа болих тухай саналыг 2016 оноос хэрэгжүүлэх заалт гаргасан байдаг бөгөөд үүнийг манай улс энэ оноос хэрэгжүүлж эхэлжээ. Паспорт сунгахаа больсон хэдий ч өмнө нь сунгагдсан паспортоор зорчиж болох бөгөөд хугацаа дууссан паспортыг шинээр захиалан авах болж байгаа аж. Харин нэр заасан зарим улс оронд манай улсын иргэд сунгалттай паспорттой зорчих гэж яваад хил дээрээс буцаагдсан гэх бөгөөд Казахстан, Израйль, Англи, Энэтхэг болон Өмнөд Африк зэрэг улсууд одоогоор сунгалттай паспортоор үйлчлэхгүй болохыг анхааруулжээ. 

 

Image result for гадаад паспорт

 


 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж : Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rfw шинэ пасныхаа хугацааг 20 жилээр өгөлдөө тэгвэл
IP:183.81.171.3  2018-05-16 17:26:19
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.