Монгол улсад цус ойртолт аюулын харанга дэлдэж байна

2018/05/17
Share |
Хүмүүс:
Монгол улсад цус ойртолт аюулын харанга дэлдэж байна

Манай улсад цус ойртолт аюулын харанга дэлдэж байна гэхэд хилсдэхгүй. Хүмүүс өөрөөсөө дээш хоёр өвөө, хоёр эмээгээсээ дээш үеийг мэддэггүй бөгөөд угийн бичиг хэмээх зүйлийг хөтлөн явуулж буй айл өрх ч тун ховор болсон. Хүн амын ихэнх нь Нийслэл хотдоо төвлөрсөн нь мөн л зарим алслагдсан аймаг сумдын иргэдийн цус ойртолтод нөлөөлж буй. Шинээр гэрлэж буй залуус цусан төрөл биш гэсэн хар таамгаар гэр бүл болж байгаа бөгөөд Монголчууд дөрөв дэх үеийн ах дүүс хоорондоо гэрлэхэд илэрсэн төвшний цус ойртолттой байгаа нь тогтоогджээ. Энэ нь өвчнөөр хэлбэл хүндэрсэн шатандаа орсны илрэл бөгөөд энэ аюул ойрхон буйг нотолж байгаа аж. 1990-ээд оны сүүл үеэс Монголчууд ургийн овгоо сэргээн хэрэглэж байгаа ч энэ нь нэг талаараа сөрөг үзэгдлийг бий болгож байна. Учир нь хар таамгаараа өөрсдөдөө овог зохион өгснөөс үүдэн цус холилдоогүй гэрлэлт болж буйг таамаглахад тун бэрх болжээ.Гадаад хүнтэй гэр бүл болж байгаа нь ч өөрөө сөрөг үр дагаврыг бий болгож буй бөгөөд энэ нь цус ойртолттой дүйцэхүйц сөрөг үр дагаврыг бий болгодог ажээ. Ийнхүү дөрөв дэх үеийн цус ойртолтын төвшиндөө ирсэн Монголчууд биднээс төрөлхийн өвчлөлтэй хүүхэд төрөх, төрөл бүрийн өвчинд өвчлөмтгий, дархлаа сул болсон аж. Иймээс айл бүр дээшээ мэдэх үе хүртлээ угийн бичгээ хөтлөн улмаар үр хүүхдэдээ өвлүүлэн үлдээх шаардлагатай байгаа бөгөөд хэрэв энэ маягаар тоомжиргүй 25 жилийг өнгөрүүлэхэд л дахин нэг үе, удам өнгөрөх аюултай ажээ. Хүний бие 100 гаруй төрлийн 50мянган тэрбум эсээс бүтдэг бөгөөд ээжээсээ 50, ааваасаа 50 хувийн удмын мэдээллийн солбицол үүсгэн цоо шинэ 30000 генийн багцын бүрдэлтэй шинэ хүн үүсдэг бөгөөд хэрэв цус ойртвол энэ үйл явц алдагдаж шинэ генийн багцын баяжилгүй төрөх бөгөөд удмын өвчтэй хүүхэд төрж улмаар тэрхүү удам устахад хүрдэг байна. 

 

Image result for цус ойртолт

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж : Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.