Таван настай охины толгойг тасдаж шашны зан үйлд ашиглажээ

2018/05/18
Share |
Хүмүүс:
Таван настай охины толгойг тасдаж шашны зан үйлд ашиглажээ

Африкийн Мали улсад таван настай альбинос охиныг хулгайлж, шашны зан үйлд ашиглахын тулд үсийг нь хусч, толгойг нь тасдсан байжээ. Энэ хэрэг Африкийн орнуудыг цочирдуулаад байна. Охиныг ээжийнх нь гараас шууд хулгайлжээ. “Daily Mail”-д мэдээлж байгаагаар нутгийн мэргэ төлөгчид энэ хэргийг саяхан үйлдсэн байна.

Нийслэл Бамако хотоос 125 км-ийн зайтай Фана тосгонд амьдардаг хоёр охинтой эмэгтэйг хүүхдүүдтэйгээ хамт хашаан дотроо хонож байхад нь таван настай охиныг хулгайлжээ. Ээж нь хулгайч нарын араас явсан ч альбинос төрсөн хоёр дахь охиноо хамгаалахын тулд эргэж харихаас өөр аргагүй болсон байна. Хулгайлагдсан охиныг бүх тосгоноор хайжээ. Удалгүй охины цогцсыг нутгийн сүмийн ойролцоогоос олсон байна. Мэргэ төлөгчид түүний үсийг хусаад толгойг нь авсан байжээ.

Бухимдсан иргэд орон нутгийнхаа цагдаагийн газрыг шатааж, ард иргэдээ хангалттай хамгаалж чадахгүй байна гэж эсэргүүцэл илэрхийлж байгаа аж.

Африкийн зарим оронд альбинос төрсөн хүмүүсийг маш онцлогт тооцдог байна. Тэднийг хараагдсан ч гэж үздэг аж. Альбинос хүмүүст бурхан тэмдэг тавьсан, эсвэл ид шидийн гэж үздэг учир шашны зан үйл хийхэд ашиглаж, тэднээр тахил өргөх зэрэг нь энгийн үзэгдэл болжээ. Альбинос хүмүүс их үнэтэйд тооцогддог учир ийм төрсөн хүүхдүүдийг хулгайлж, хөнөөх нь Африкийн орнуудад элбэг тохиолдоно. Хууль нь ч тэднийг 

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу. 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Dandar Haraal ideg
IP:202.131.225.150  2018-05-21 12:20:50
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.