Р.Эмүжин: Хэтэвчний ялгаа л залуусын хайр дурлалд хар садаа болж байна даг

2018/05/22
Share |
Хүмүүс:
Р.Эмүжин: Хэтэвчний ялгаа л залуусын хайр дурлалд хар садаа болж байна даг

Яруу найрагч Р.Эмүжин өнөөгийн нийгэмд буй асуудлуудыг өөрийн өнцгөөс олон нийтэд нэгийг бодогдуулахуйцаар тун ч өвөрмөц илэрхийлээд авдаг нэгэн. Тэрээр энэ удаад залуусын хайр сэтгэлд саад болж буй асуудлыг өөрийн өнцгөөс бичээд авчээ. Энэхүү бичвэртээ тэрээр: 

Охид байхгүй...

Би л болсон хойно хөдөө хөгийн царайлаад л тэнэж явахгүй юу. Хачин халтар, хажуугаар нь аяншчихсан. Мотоциклтой гурван залуу замын хажууханд хэдэн хонио хоргоочихсон сууж байна. Зам асуунгаа хэдэн үг солилоо. Нөгөө гурав унааныхаа сүүдэрт ганц шил юм тавьчихжээ. Хоёр нь надаас ичээд мал захлаад алга болж өглөө. Үлдсэн хүүгээс насыг нь асуутал 28 гэж пээдгэр дуугарч байна аа.
-Эхнэртэй юү?
-Байхгүй ээ./Тэнгэр ширтэн санаа алдах юм/
-Эхнэр авч ээж аавдаа ачийнх нь зулайг үнэрлүүлээч ээ. Архи ёроолдоод, адуу малтай яриад сууж байхаар амьдралаа зохиож болдоггүй юм уу
-Эхнэр болох хүн байхгүй л дээ. /Шилээ маажаад нүүрээ үрчийлгэж байх юм/
-Хаачсын. Гол усаар нэг гоё охид байгаа биз дээ?
-Байхгүй гээд байхад.
-Чи хардаггүй юм байлгүй
-Үгүй ээ, бүх охид хот руу Багшийн дээдэд сурах гээд явсан
-Амралтаараа ирэхээр нь амжаад найрахгүй юу
-Ирэхээрээ борлочихно, сайртчихна гээд гэрээс гардаггүй юмөө. Тэгээд л нэг мэдэхэд явчихсан байдгийн шдээ...
-Багшийн дээддээ ч сурч байгаа юм уу, баар саунд ч сууж байгаа юм уу, чи яаж мэдэх юм? /Би жинхэнэ Хоролмаатав. Ха ха/
-Үгүй сурч байгаа гэсийшдээ.
...иймэрхүү яриа нэг бус болно оо. Хоёр эхнэр ч гэх шиг хошин шог ярьж байхын оронд энэ их, дээд сургуулиудаа хөдөө аймгийн төв рүү нүүлгэх гээд зүтгээд байгаа тэр Цогзолмаагаа дэмжээсэй. Хүн амын хүйсийн харьцаа огтхон ч алдагдаагүй. Боловсрол, ажил алба, хэтэвчний ялгаа л залуусын хайр дурлалд хар садаа болж байна даг" хэмээсэн байх бөгөөд энэ ч үнэний ортой ажээ. Хөдөө газар охид үнэхээр л байхгүй болсон бөгөөд цэргээс ирсэн залууст мөн л эхнэр олдохгүй хотыг зорин эхнэрийн эрэлд гарах болсон гэнэ.

 

Image may contain: 1 person, mountain, grass, outdoor and nature

 


 


Б.Болор

Эх сурвалж : Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Uka Huurhun bvsgvi shvv
IP:218.37.46.201  2018-05-22 20:26:32
O Uuruu suugaacheee.nuhurgui l biz de
IP:84.75.212.226  2018-05-22 21:23:46
zochin Emujin bysgyi xedeegyyr nexer xaij yavsan tuxaigaa bichsen baina shyy dee Zyydee yarix gej baigaad xulgaigaa yarilaa daa kkk
IP:176.158.21.29  2018-05-23 01:18:51
ари тэр баярхүүгээсээ яах гэж салсын.
IP:103.26.194.226  2018-05-29 13:58:04
jaoiopmser Москва ÐÐºÐ°Ð´ÐµÐ¼Ð¸Ñ ‡ÐµÑÐºÐ¸Ð¹ купить ГидропоР½Ð¸ÐºÐ° Afgan Kush Москва КузьминРºÐ¸ купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Героин в камнях Москва МедведкР¾Ð²Ð¾ Южное купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Гашиш [Euro Cube] Купить закладкР¸ марки в СевастоР¿Ð¾Ð»Ðµ Купить россыпь в Апатите Москва Донской купить Mephedrone (4mmc, мяу) Купить закладкР¸ бошки в ПетуховРµ Москва ЗамосквР¾Ñ€ÐµÑ‡ÑŒÐµ купить гашиш Купить онлайн Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Москва Ð¡Ð°Ð²Ñ‘Ð»Ð¾Ð²Ñ ÐºÐ¸Ð¹ Москва Ховрино купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ МарихуаР½Ð° [Amnesia Haze] Анадырь купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ МефедроР½ [Кристал
IP:141.101.132.74  2018-09-05 19:42:57
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.