Тайланд эр ”Би 120 эхнэртэй” хэмээн гайхуулжээ

2018/05/22
Share |
Хүмүүс:
Тайланд эр ”Би 120 эхнэртэй” хэмээн гайхуулжээ

Өнгөрөгч 9-р сард Тайланд улсад 120 эхнэртэй эр бүртгэгджээ. Тамбон Прасерт хэмээх  энэхүү эр хууль зөрчсөн үйлдлээ өөрийн биеэр цагдаа нарт мэдэгдсэн бөгөөд түүний эхнэрүүд бүгд бие биенээ таньдаг аж. Өдгөө 58 настай тэрээр Накорн Найок мужийн "Промнее" дүүргийн захирагч бөгөөд нийтдээ 28 хүүхэдтэй болжээ. Тэрээр хувьдаа барилгын компанитай бөгөөд эхнэрүүддээ бүгдэд нь байшин барьж өгсөн аж. Хамгийн анхны эхнэр нь өөрөөс нь хоёр насаар дүү бүсгүй байсан бөгөөд Прасерт тэр үед 17 настай байжээ. Түүний ихэнх эхнэрүүд түүнтэй 20 доош настай байхдаа гэрлэсэн бөгөөд тэрээр залуу бүсгүйчүүдийг ихэд сонирхдог гэнэ. Тэрээр ийнхүү улсынхаа хамгийн анхны 100-с дээш эхнэртэй хүнээр тодорчээ. Харин дэлхийн хамгийн олон эхнэртэй эрээр Соломон хаан бичигдсэн байдаг бөгөөд тэрээр 700 гаруй эхнэр 300 гаруй татвар эмтэй байсан ажээ. 

 

 

Image result for solomon king

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж : Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.