Сергей Безруков: Би тоглосон киногоо үзэх дургүй

2018/05/23
Share |
Хүмүүс:
Сергей Безруков: Би тоглосон киногоо үзэх дургүй

“Зиндаа-Time Out” булангийнхаа энэ удаагийн дугаарт Оросын ардын жүжигчин, Москвагийн Губернский театрын уран сайхны удирдаач Сергей Безруковын “Комсомольская правда” сонинд өгсөн ярилцлагыг орчуулан хүргэж байна. Хүмүүс түүнийг “Бригада” киноны Саша Беловын дүрээр нь илүү сайн мэднэ. Сергей Безруков уран бүтээл, хувийн амьдрал болон хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх талаар ийнхүү ярьжээ.

-Москвагийн Губернский театрын ажил хэрэг ямар байна?

-Манай театр өмнө нь хүмүүс тэр бүр сайн мэддэггүй Бүсийн соёлын ордон байсан. Камерный театр, Островскийн нэрэмжит бүсийн драмын театр, Губернаторын оркестр, Вячеслав Михайлович Гордеевын “Русский балет” зэрэг хэд хэдэн бүрэлдэхүүнтэй энэ театрын уран сайхны удирдаачаар намайг томилсон. Эдгээрийг нийлүүлж шинэ театр байгуулах нь их сонин, бас амаргүй зүйл байлаа. Гэхдээ би эрсдэл гаргаж, өөрчлөн байгуулалт хийсэн.  Хүмүүс киногоор л сайн мэдэх жүжигчид болох Карина Андоленко, Антон Хабаров, Галя Бокашевская, Александр Тютин, Саша Соколовский, Лера Ланская, Гела Месхи нарыг театртаа авлаа. Москвагийн Губернский театр ингэж л бий болсон доо.

-“Нашла коса на камень” жүжигт Чеховын нэрэмжит Москвагийн уран сайхны театрын жүжигчин, “Бригада” кинонд таны хамтрагч байсан Дмитрий Дюжев тоглосон...

-Түүнд дүр нь их таалагдсан. Тэр надаас дахиад өөрийг нь тоглуулах жүжиг тавихыг гуйсан шүү. Тэр өөр театрын жүжигчин болохоор энэ амаргүй л дээ. Гэхдээ юу болох нь уу, харъя.

-Танд дүр үлдээгүйд харамсахгүй байна уу. Жишээ нь, таны олон жил ажилласан “Табакерка”-д?

-Бүхий л цагаа Губернский театрт зарцуулж байхад яая гэхэв дээ. Одоо надад зөвхөн гэр бүл, театр хоёр л чухал байна. Миний хоёр гэр бүл юм даа. Жүжиг тавигдах болгонд жүжигчид маань миний үг, зөвлөмжийг заавал хүлээдэг. Би тэдэнтэй багш нь юм шиг л ажилладаг. Энэ нь магадгүй миний аав Виталий Сергеевич Безруков, багш Олег Павлович Табаковоос сурч үлдсэн зүйлтэй холбоотой байх. Би жүжигчдийнхээ төлөө их хичээдэг. Тэдэнд кинонд тоглох чөлөө өгч, өөрийн кинондоо авдаг. “Временно недоступен” сериалд надтай хамт Губернскийн театрын 23 жүжигчин ажилласан. Манай “гэр бүлийн” кино болсон.

-Та өөрийнхөө тоглосон сериалыг үздэг үү. Саяхан таныВысоцкийн дүрийг бүтээсэн Василий Аксеновын романаас сэдэвлэсэн “Таинственная страсть”гарсан?

-Харамсалтай нь сериал үзэх цаг гарахгүй юм. Бас би болоод өнгөрсөн зүйл рүү буцаж очих дургүй. Өөрийнхөө алдаа бүрийг кино гарахаас өмнө хардаг. Интернетээс хэсгүүдийг нь үзсэн. Тэдгээр хэсгүүдийг тавьсан фэнүүддээ баярлалаа. Энэ киноны зургийг авч байхад би зураг авалт дээр биш жинхэнэ 60-аад оныхны дунд байгаагаа ойлгосон. Надтай хамт Чулпан Хаматова биш Белла Ахмадулина, Филипп Янковский биш Евгений Евтушенко байсан болохоор би хамтран тоглогчдоо жүжигчид гэж харахаа больсон.

-Харин өөрийгөө Высоцкий гэж мэдэрч байв уу? 

-Үгүй. Би өмнө нь Владимир Семеновичийн дүрийг бүтээж байсан («Высоцкий. Спасибо, что живой» кинонд). Энэ удаад гадаад төрхөөрөө их адилхан байх чухал биш байлаа. Сериалд Высоцкийн театрын ажлынх нь хэсгүүдээс тоглосон нь надад их таалагдсан. Жишээ нь, Гамлетын алдартай монолог.

-Охиноо таван сартай байхад нь Герман руу авч яваад ирсэн.Машагийн хувьд энэ нь анхны аялал байв уу?

-Тэр бол Машагийн хоёр дахь нислэг байсан. Аня бид хоёр (түүний эхнэр, найруулагч Анна Матисон) өмнө нь бүр эрсдэлтэй алхам хийж Япон руу охиноо авч явсан. Манай “После тебя” киног Токиод олон улсын кино наадамд урьсан юм. Найруулагч болон гол дүрийн жүжигчин нь заавал очих ёстой байсан болохоор Аня бид хоёр киногоо танилцуулж, хэвлэлийн бага хурал дээр хамт байх ёстой байсан. Тэгэхээр Машаг хэнтэй орхих билээ. Бидэнд хүүхэд асрагч байдаггүй. Охиноо аваад 10 цаг нисээд эргээд мөн тийм цагийг онгоцонд өнгөрүүлсэн. Гэхдээ бүх зүйл гайхалтай болсон шүү. Япончууд бидэнд ялалтыг өгсөн. Гэхдээ ялалтын төлөө бус киногоо олон улсын тийм том кино наадамд оролцуулах нь чухал байсан. Ингэхэд, япончууд манай киног прокатаар авсан шүү. Урьд өмнө нь байгаагүй тохиолдол. Гэхдээ хамгийн сонирхолтой нь Японы үзэгчид орос киног яг л манайхан шиг хүлээж авсан. Тэд инээж, уйлж, киног маш их сонирхсон. Надаас гарын үсэг авахаар ирсэн олон фэнтэй байсан шүү.

-Бага байхдаа аавтайгаа ийш тийшээ явдаг байв уу?

-Явдаг байсан. Анх удаагаа би аавын ажилладаг байсан Пушкины нэрэмжит театрынхантай хамт Ленинград явж байлаа. Би хоёрдугаар ангид байсан. Тэгж явж ирээд шууд шалгалтад орж байлаа. Мэдээж би бэлдээгүй байсан.

-Тэгээд муу авсан уу?                        

-Санахгүй байна. Сургуульд байхдаа би янз бүрийн л дүн авдаг байлаа. Гэхдээ аттестатан дээр минь дөрвөн ширхэг 4 байдаг юм. Алгебр, геометр, орос, англи хэл дээрээ 4 авсан байдаг. Бусад нь бүгд 5. Би театрын сургуульд орох нь ойлгомжтой болсон байсан ч өөрийгөө эхэлж байгаа жүжигчин шиг авч явдаг байлаа. Сургуулийнхаа жүжигт тоглодог байсан. “Мой бедный Марат”, “Ромео, Жульетта хоёр” гээд л...Би анх удаагаа Ромеод 14 настай байхдаа тоглож байсан. Гэхдээ л жүжигчин болох хүн физик, хими, математикийг мэдэж байх ёстой гэж бодож хичээсэн.

-Охинтой болсноосоо хойш та илүү нээлттэй болсон юм шиг. Түүнтэй хамт байгаа зургаа цахим хуудсандаа байнга нийтэлдэг болж. Бас та хувийн амьдралаа их хамгаалж, нэгэн хэвлэлийг хувийн амьдралд оролцлоо гэж шүүхэд өгсөн...

-Би одоо ч хувийн амьдрал руу минь орохын эсрэг байгаа. Гэхдээ би хангалттай нээлттэй байсан гэж боддог. Энэ хэвээрээ ч байх болно. Харин зүгээр л сенсаац тарих гэсэн шар хэвлэлүүд байна. Иймээс заримдаа шүүхээр дамжуулж эрхээ хамгаалах хэрэгтэй болох юм. Өнгөрсөн зүйл ч бий, одоогийн амьдрал минь ч бий. Миний эхнэр байсан Ирина бид хоёр өнгөрсөн амьдралынхаа талаар юу ч ярихгүй гэж тохиролцсон. Би түүнтэй урьдын адил харьцаж, тусалж, нэг театрт ажиллаж байна. Бидний хамтран байгуулсан соёлын сан ч бий. Ирина надад амьдралаа шинээр эхлэх боломж олгосонд би талархдаг.

Миний амьдралд Аня, Маша хоёр минь гарч ирснээр их зүйл өөрчлөгдсөн. Би анх удаагаа өөрийгөө эцэг хүн гэдгийг мэдэрлээ. Надад өөр хүүхдүүд байгаа нь үнэн. Бүгд үүнийг мэддэг болсон. Миний эцэг эх, эхнэр Анна маань ч тэднийг хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ Маша төрснөөр би аав хүний аз жаргалыг бүрэн мэдэрсэн. Төрөхөд нь байж, олон шөнө нойргүй хонож, аз жаргалтайгаар ядарч байна. Охины минь анхны инээд, анхны шүд гээд л бүгд эцэг хүний аз жаргал.

Бусад хүүхдүүддээ ч би адилхан хайртай. Миний гэр бүл том болжээ. Гэхдээ би үүнийг бүгдэд зарлахыг хүсдэггүй. Хүүхдүүд нь оддын хүүхдүүдийн синдромгүйгээр өсөөсэй гэж хүсч байна. Машаг ч би цахим сүлжээгээр харуулдаггүй. Харуулах ч үгүй! Зөвхөн 

 

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу. 

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
vladpisun Yasu????? Марки в Артёме ЖезказгР°Ð½ купить АмфетамР¸Ð½ СК «РОСС», ООО | ОбустроР¹ÑÑ‚Ð²Ð¾, cтроител
IP:141.101.132.250  2018-06-08 04:04:03
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.