Ж.Уранчимэг: Би дарханд нойл тоот 200 мянган төгрөгөөр түрээсэлж амьдардаг

2018/05/24
Share |
Хүмүүс:
Ж.Уранчимэг: Би дарханд нойл тоот 200 мянган төгрөгөөр түрээсэлж амьдардаг

Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн хавдрын тасгийн сувилагч Ж.Уранчимэг цусны цочмог явцтай үүдэл эсийн хорт хавдартай болохоо эмнэлгийн ажилчдын ажил хаялт, суултын үеэр олон нийтэд зарласан билээ. Тэгвэл хавдрын хими эмчилгээнд цөөнгүй удаа хамрагдаж, гурван охиныхоо төлөө амьдралын хором мөч бүрт хүнд өвчнөө даван туулахын төлөө тэмцэж яваа сувилагч бүсгүй “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцон цензургүй ярьсан юм. Тэрбээр тус нэвтрүүлэгт ярихдаа “Миний цалин одоо 469 мянган төгрөг. Түүнээсээ нийгмийн даатгал, ашгийн орлогын татвар, эрүүл мэндийн даатгал, үйлдвэрчний эвлэл татвар гэх мэт суутгалууд хасагддаг. Үүнээс гадна сар бүр цалингийн зээлэнд 225 мянган төгрөг төлдөг. Мөн дээрээс нь би 200 мянган төгрөгөөр нойл тоот түрээсэлж амьдардаг охин дүүгийнхээ хамт. Ингэхээр надад мөнгө үлддэггүй. Өрнөөс өрны хооронд өнөөдөр цалингаа авлаа, маргааш хүнээс мөнгө зээлээд л явдаг. Бидний үнэн бодит амьдрал ерөөсөө л энэ шүү дээ.

Та байргүй юм уу?

Байргүй.

Нойл тоот гэхээр ямархуу өрөө байдаг юм бэ?

Дарханд нойл тоот гэвэл 12 мкв өрөө байдаг. Их жижигхэн нэг буландаа нойл, крант байрладаг. Гурван охинтойгоо хамт амьдрах гэхээр тэр өрөө их жижигддэг, давчуу байдаг. Дандаа охин хүүхдүүд болохоор дунд охиноо аавынх нь аав ээж рүү нь явуулаад хоёр охиноо Булганы Хишиг-Өндөрт байдаг ээжрүүгээ явуулсан. Манай ээж одоо 80 гарч яваа хөгшин байдаг юм.

Та өвчнөө хэзээ мэдсэн юм бэ?

Миний өвчин ерөөсөө л гэнэт оношлогдсон. Ямар ч шинж тэмдэг илрэхгүй байж байгаад дарханд ажлаа хийж явж байтал гэнэт хоолой өвдсөн. Ингээд хоолойгоо чих хамар хоолойн эмчид үзүүлсэн чинь жоохон улайчихсан байна тийм болохоор тамеданаар зайлчих гэсэн юм. Тэр шөнөдөө 40 хүртэл халуураад л цагаан эс тоологдохгүй байна. Яаралтай хот яв гэсэн. Ингээд хотод ирээд ясны химийн шинжилгээ өгөөд одоо яаралтай хэвт гэсэн. Тухайн үед миний биеийн байдал их муу очсон юм. Эмч нар

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу. 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.