Дуучин Мийгаа: Архидалтаа багасгамаар байна

2018/05/24
Share |
Хүмүүс:
Дуучин Мийгаа: Архидалтаа багасгамаар байна

"Guys" хамтлагийн дуучин М.Мягмар олон нийтэд хандан элэгээ хайрлан хамгаалахыг уриалжээ. Элэгний өвчлөлөөр дэлхийд дээгүүрт тэргүүлж яваа манай улсад энэхүү өвчин хэдийнээ аюулын харанга дэлдэж эхэлсэн. Тэрээр энэ тухай "Монголдоо төдийгүй дэлхийд 1-рт орох Элэгний хорт хавдрын тоон үзүүлэлттэй байгаа энэ улсыг, энэ ард түмнийг аюулт өвчнөөс нь салгах сэтгэлтэй, чадлынхаа хэрээр нойр хоолгүй зүтгэн байгаа, ар гэр амьдралаа золиосонд тавин барин ажиллаж буй ачтай эмч нарыг бахдах сэтгэл эрхгүй төрөх...

Архидалтаа багасгамаар байна, эрүүл ахуйн шинжилгээнд байнга хамрагдмаар байна, урьдчилан сэргийлэх арга хэмжээг байнга авч өөртөө анхаардаг баймаар байна, төр засаг ямар нэг зүйл хийхийг хүлээх хэрэггүй, өөрийнхөө төлөө өөрөө л явдаг гэдэг хөдөлшгүй үнэнтэй нүүр тулж бодитоор хардаг баймаар байна даа элэг нэгт Монголчууд минь! Айл бүрд элэгний ямар нэг өөрчлөлт, өвчлөлтэй хүн байгаа гэх дундаж статистик үзүүлэлттэй манай улсад энэхүү өвчнөөс ангижрах цорын ганц арга бол хүн бүр дор бүрнээ хувийн эрүүл мэнддээ анхаарч өөрөө өөртөө эзэн байх явдал юм. Яг өнөөгийн байдлаар энэ өвчинтэй тэмцдэг мэргэжлийн эмч докторууд маань өвчтөнүүдийн тооноос харьцангуй цөөн учир хүч тэнцвэргүй тулаанд өдөр бүр орж байгаа ч цаана нь барагдахгүй олон хавдар байна. Бодитоор харж үүнтэй хамтдаа тэмцэж, олны хүчээр, төр засгийн бодлогын хүчээр, эдийн засаг болон хүчирхэг дэмжлэгийн хамтаар Хорт хавдар гэгчтэй тэмцмээр байна. Хүчээ нэгтгэе Монголчууд аа! (би биш ч миний ойрын хэн нэгнийг энэ өвчин дайрсан байгааг анзаарч харцгаая) хэмээжээ. Манай улсад жилд дунджаар 2600 орчим хүн элэгний хорт хавдраар нас бардаг бөгөөд таван хүн тутмын нэг нь элэгний вирустэй хэмээх харамсалтай дүн судалгаагаар гарсан байна. 

Image may contain: Myagmar Mondoon, eyeglasses, beard and closeup

 

Image result for дуучин Мийгаа

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж : Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
pkxny дэмжиж байна
IP:203.91.118.180  2018-05-24 15:35:40
m Yaag zuv shd,zaluuchuudaas iluu dund nasniihan ih uuj bn shuuu,zavaan umaa
IP:182.160.32.61  2018-05-24 15:46:45
1 ПИЗДА ЦҮНДИЙСЭН ГЭДЭСТЭЙ, АМ НЬ ӨМХИЙ ЗАЛУУЧУУД ЗӨНДӨӨ БОЛСОН БАЙНА ЛЭЭ ШҮҮ.
IP:103.10.23.254  2018-05-24 17:30:47
булган Энэ маш зөв шүү.Эрүүл саруул байхыг эрхэмлэ.
IP:66.181.185.102  2018-05-25 14:26:38
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.