`Хар сарнай`-н Б.Маадайн дүү эрүүгийн рецедивийн аминд хүрчээ

2008/06/19
Share |
Хүмүүс: Б Маадай | 
`Хар сарнай`-н Б.Маадайн дүү эрүүгийн рецедивийн аминд хүрчээ

Хар сарнай хамтлагийн дуучин Маадай буюу Б.Баяржаргалын дүү Б.Баярмагнай хүний амь бүрэлгэсэн хэргээр саатуулагдаад байна. Зарим хэвлэлүүд Маадайгийн аав хүний амь хөнөөлөө хэмээн мэдээлж байсан нь ташаа ажээ.

Энэ хэрэг өнгөрөгч бямба гаригт Баянгол дүүргийн VIII хорооны 10 дугаар байрны нэгдүгээр орцны нэг давхрын 37 тоотод гарчээ. Талийгаач Ц.Болдбаатар нь эрүүгийн ертөнцөд `шар` хэмээх хочоороо алдаршсан удаа дараа хулгай, дээрэм, танхайн хэргээр шийтгэгдэж байсан эрүүгийн рецедив байжээ. Тус байрны оршин суугчдын ярьж байгаагаар Ц.Болдбаатар нь Б.Баярмагнайг байнга дарамталдаг байсан бөгөөд хэрэг гардаг өглөө талийгаач нэг найзынхаа хамт тэднийд халамцуу ирсэн байна. Б.Баярмагнай ч мөн түүнд дарамтуулдаг байснаа мэдүүлэгтээ дурдаж, тэр өдөр түүнийг буудах гэж буудаагүй, гэрийн гадаа ирчихсэн байхаар нь л айлгах гэсэн юм гэж мэдүүлжээ. Одоо энэ хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.

www.factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.