10 настай охин төр засагтаа гомдон уйлж байна

2018/05/29
Share |
Хүмүүс:
10 настай охин төр засагтаа гомдон уйлж байна

Монгол Улс хойч ирээдүй болсон хүүхдүүддээ зориулан сар бүр 20,000 төгрөг өгдөг болоод багагүй хугацааг үдэж буй. Гэвч энэ мөнгө хүүхэд бүрд хүрч чадахгүй байгаад ард иргэд ихэд шүүмжлэлтэй ханддаг. Хүүхдийн мөнгө авах боломжтой хүүхдүүдийн жагсаалтад багтаж чадаагүй 10 настай Л.Бранижил охин эрх баригчдад хандан сар бүр захидал бичдэг ажээ. Тэрээр хэлэхдээ "Намайг Л.Бранижил гэдэг. Би 5 настайдаа хагас өнчин болсон, 8настайдаа бүтэн өнчин болсон. Надад хүүхдийн мөнгө сар бүр ирдэггүй. Тэгээд би сар бүр захидал явуулдаг, гэхдээ миний захидлын нэгийг ч уншиж байгаагүй. Хүн болгоныг битгий ялгаварлаж харьцаасай гэж бичдэг. Тэгээд миний захидлыг нэг ч гишүүн олж уншдаггүй гэдэгт би маш их харамсаж байна" хэмээн нулимс дуслуулан ярьжээ. Түүний ярьсанчлан хүүхдийн ямарваа нэгэн байдлаар ялгаварлах нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл бөгөөд Олон улсын хүүхдийн эрхийн гэрээ конвенцод хүүхдийг ямарваа хэлбэрээр ялгаварлан алагчлахыг хориглох тухай заалтад Монгол улс нэгдсэн байдаг. Тус гэрээнд АН-ын дарга С.Эрдэнэ гурван жилийн өмнө гарын үсэг зурж НҮБ дэх 41 дэх улс болгосон байдаг ажээ. Ийм гэрээ конвенцод гарын үсэг зурж нэгдсэн улс орон хүүхдүүдээ амьдралын төвшнөөр нь ялгаж, халамж үйлчилгээ үзүүлж буй нь өөрөө зүй бус үйлдэл бөгөөд энэхүү охины яриа хүүхдийн мөнгө очих ёстой эзэндээ очиж чадахгүй байгааг бэлхнээ харуулж байна. 


Image may contain: 1 person, camera

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж : Factnews.mn


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
S Бузар ануусууд одоо боль
IP:202.179.27.80  2018-05-29 12:14:23
irgen Зүгээр л хүүхдийн мөнгө авах хүмүүсийг улсаас нэгдсэн байдлаар ажил болгоод л бүртгэчихмээр байгаа байна. Авах хүмүүс нь ирнэ, авах сонирхолгүй хүмүүс нь бүртгүүлэхгүй л байна биз. Худлаа нэг угаалгын машин, зурагттай болхоороо амжиргааны түвшинээс дээгүүр ч гэх шиг. Тийм тэнэг судалгаа гэж юу байдаг юм.
IP:202.131.225.150  2018-05-29 13:47:04
Tsetseg одоо үед угаалгын машинзурагтгүй айл гэж байхууяаж ийгээдл зээл авчүр хүүхдэдээ юм үзүүлэегэж бодно шүү дээмашинтай хүмүүс ч гэсэн банкны зээлтэй л байнашүү дээ айл бүр зээлтэй юу гэдгийн судалгаа гаргамаар юм зээлээ төлөөдцаана нь басгачигдаж амьдарнабиз дээ
IP:103.254.120.210  2018-05-29 15:17:35
Иргэн Энэ судалгаа нь амьдралтай нийцэхгүй зүгээр л нэг ажил хийсэн дүртэй нөгөө л мөнгө завших гэсэн төрийнхний ээлжилт жүжиг.Гадагшаа зугаалах.янз бүрийн арга хэмжээнд зөндөө мөнгө зарлагаддаг байж хүүхдүүдээсээ 20000 төг харамласан арчаагүй төо засаг.
IP:112.72.14.62  2018-05-29 16:34:34
Иргэн Охины зургийг , нүүрийг ил гаргаж ярилцлага өгүүлээд, хүүхдийн эрхэд халдаж бна.
IP:202.5.198.53  2018-05-29 18:04:01
Bi Eviideehoorhiiohindtermongiigniogoochdeemuuhai torzasagaa
IP:118.176.244.247  2018-05-29 22:18:54
Эрдэнэ Охины зураг нүүр царайг ил гаргасан нь туйлын буруу. Ингэж яаж болдог юм бэ? Энэ чинь насанд хүрээгүй хүний мэдлэг мэдээлэлгүй байдлыг далимдуулж эрхийг нь ноцтой зөрчсөн үйлдэл байна. Нөгөө хүүхпийн эрхийг хамгаалпаг олон мундаг байгууллагууд үүнийг анхаарч шүүхэд өгч эрх нь зөрчигдсөн энэ муу охинд фактнус.мн-ээс 100 сая төгрөг нэхэмжилж олж авч өгөөд нэг байр юмуу хашаа байшин авч өгч, үлдсэн мөнгийг нь хадгаламж нээж өгөөсэй. Даанч нөгөөхэдэн хулхи байгуулагууд нь хөдөлж өгөхгүй л дээ.
IP:112.72.14.163  2018-05-30 09:20:32
зочин Нялх охинд үг зааж өгөөд яриулж худлаа уйлуулсан АН-ын малнууд одоо хүүхдээр улс төр хийхээ больж үз,,,,Ард түмэн АН-ыг улам л үзэн ядах болно.
IP:203.91.118.247  2018-05-30 11:51:22
З Хүгээ ялшаварласан төрөөр бид яах юм бэ Харалган төр
IP:202.21.106.144  2018-05-30 15:38:12
Зочид Хүгээ ялшаварласан т Гадаадад харалчихсан яахаа мэдэхгүй хүүхдүүдийн хүүхдэд мөнгө өгөхгүй бна.Чинзоригоо чи наашаа хараад х ариулдаа.Энэ зөв үү?
IP:202.21.106.144  2018-05-30 15:45:31
үүнэн ээж нь байгаа гэсэн.
IP:103.26.194.5  2018-05-30 18:08:41
Zaxsxs Muu zaystaidaa ene biz. Harahaas uuntugch hrl am ni biluu shig. Tom bolood hetsuuhen l hun bolno doo
IP:139.5.216.241  2018-05-31 00:10:03
ff shijgiiin uls turchid bugd uhej daldraasai. shouchin hudalch hulgaich nar. huuhdin tuluu yuuuu ch hiiideggui sdaaanuud
IP:66.181.161.61  2018-05-31 08:16:46
jaoiopmser Москва Внуково купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ гидропоР½Ð¸ÐºÑƒ Купить россыпь в ВоскресРµÐ½ÑÐºÐµ Купить закладкР¸ кокаин в Пыть-яхе Ленинск-
IP:95.85.69.108  2018-09-14 22:08:04
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.