Хүмүүс: |
"Номин Талст" хамтлагийн дуучин Дэлгэрмөрөн хүнд өвчний улмаас эхнэрээ бурхны оронд үдээд багагүй хугацааг өнгөрүүлж буй нэгэн. Түүнээсээ хойш муу зуршлаасаа салж амьдралаа өөрчлөхөөр хичээж буй тэрээр ганц охиноо тун ч сайн өсгөн хүмүүжүүлж яваа. Хайрт гэргийгээ үе үе дурсаад авдаг тэрээр энэ удаад өөрийгөө чөлөөлж түүнийгээ тавьж явуулахаар шийдсэн бололтой. Тэрээр "Дурлал гэдэг солонго шиг өнгө өнгөөр туяарч,дэлбээгээ нээсэн цэцэг лугаа анхилам тансаг үнэхээр сайхан,яг л нөгөө дуунд гардаг шиг хамаг л нандин бүхнээ зориулдаг үхэхээс ч буцахгүй болгочихдог аюултай.
Дараа нь амархаан юу ч болоогүй юм шиг бөхөх тэр л үедээ хов хоосон чанар бүгд цаасан малгай,энэ л үед хэн хэн нь дэндүү ихээр хохироод үлддэг бүр их сөрөг талтай.
Хайр гэдэг мөн чанартаа яруу тансаг хэллэг,хамгаас илүү түүнээс ч төгс нь үнэндээ орлогдох боломжгүй,даанч хагацах гэж учирдаг хосын заяа үзэн ядалт,уур бухимдлаар солигдож хэлж байсан агуу үг зүгээр л хүн чанар байснийг мэдрэх тэр мөч дэндүү гунигтай.
Хүн яагаад тийм сайхан байсан нандин бүхнийг түрүүлж дурсалгүй,салгуу явсан хортой гэнэн алдаагаа түрүүлж гадагшлуулдаг юм болоо.Аргагүйдээ сайхнаас сайхан өнгөнд дахиад л автаж ахиад л эхлэх гэж тэр байхдаа хөөрхий,даанч төгсгөл нь ав адилхан...үнэхээр харамсалтай. Тийм ээ нуур нь амгалан бол нугас амгалаан. Үүрд баяртай хайрт минь" хэмээжээ.
Б.Болор
Эх сурвалж : Factnews.mn