Хүмүүс: |
Сүүлийн үед зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн цахим хуудсаар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх эрхийн талаар ташаа мэдээлэл цөөнгүй цацагдах болсон. Тэгвэл газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын БОХХАА-н байнгын хороогоор авч хэлэлцсэн талаархи асуудлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ энэхүү тайлбарыг хийсэн байна.
Хуулийн төслийн агуулгыг мушгин гуйвуулж, олон нийтэд санаатай болон санамсаргүй байдлаар ташаа мэдээлэл тарааж байгаа асуудлыг ихэд онцолсон тэрбээр Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийн талаар тун чухал мэдээлэл өглөө.