Б.Жаргалсайхан Муратыг ”порно” агент байгуулахыг санал болгов

2018/06/06
Share |
Хүмүүс:
Б.Жаргалсайхан Муратыг ”порно” агент байгуулахыг санал болгов

Хэний ч өмнө өөрийн бодсон санаснаа шуудхан илэрхийлээд авдаг нэгэн бол "Буян"-ын хэмээх тодотголтой Б.Жаргалсайхан. Хээгүй шударга яриатай хэмээгддэг тэрээр УИХ-ын гишүүд Д.Муратын тухай бичсэнээсээ болж ял шийтгүүлэх дээрээ тулаад буй сэтгүүлчийн тухай сонсоод өөрийн цахим хуудаснаа ийн бичжээ: 

Муратаас болж нэг сэтгүүлч ял авахаар болж байгаа юм байна. Би бусдын өмдрүү өнгийж явдаггүй. Харин нэгэнт өмднөөсөө халиад ил болсон юман дээр хоёр үг хэлье.

Хүнд байх ёстой ёс зүй гээч юм улс төрч хүнд, ялангуяа УИХ-ын гишүүн хүнд илүү байх ёстой л доо. Би ч нэг их сайхан ёс зүйтэй амьтан биш. Гэхдээ эмэгтэй хүнийг доромжилж, зодож, ёс бус харьцдаг гишүүнд бол ёс зүй ярьна. Харах битгий хэл сонсоход чих тасраад унамаар юмыг ил болгосон тэр нэг муу ядарсан сэтгүүлчээр тахил өргөөд яахнав дээ. Тэглээ гээд ч уг хүний мунаг тачаал хэвээрээ үлдэнэ. Далд юмыг ил болгосон сэтгүүлчийг яллаж байгаа бол энэ асуудалд холбогдож Монголын нэрийг гадаадын хэвлэлээр бичүүлж шившигт хутгасных нь төлөө Казахуудаас, Монголчуудаас уучлал гуйлгаад өөрийг нь зайлуулах хэрэгтэй. Ард түмний дургүйг хүргэн ач зээ нарынхаа найзуудын доог болон тэр саарал байшинд хоргодож байхын оронд Вьетнамд очиж порно агент байгуулаад сонирхлынхоо дагуу ажиллах хэрэгтэй шд. Дотоожноосоо гараад дэлхийд Монголын нэрийг дуурсгачихдаг яасан элбэг эд юм тэр! Хомновол таарна.

Тэр Өвөрхангайн нэг гишүүний барьсан боов хөшөөнд хүүхнүүд сунаж мөргөөд байгааг харсан зарим нэг петсовестный дурак өөрийгөө дотоожиндоо бурхан зүүчихсэн явж байдаг юм байна гээд ойлгочихсон байгаа байхгүй юу. Дэмийрч зөнөх гэж энэ...
Тэрнийг нь тэгээд Өлгийчүүд сонгож л байдаг...

 

жаргалсайхан зурган илэрцүүд


 

Image may contain: text

 

Image result for мурат

 

 

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж : Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ЗӨВ ЖАРГАЛСАЙХАНГ ДЭМЖИЖ БАЙНӨӨ. ЯГ ЗӨВ ХЭЛЛЭЭ. ИЧИДГҮЙ МУУ КАЗАК ВЭ. ХАСАГУУД ЭНЭ ХҮНДЭЭ АРГА ХЭМЖЭЭ АВМААР ЮМ. ХАА БАЙНА ТЭР КАЗАК ТҮМНИЙ ЁС ЗАНШИЛ
IP:124.158.77.15  2018-06-06 13:58:03
coogii Yag zuvchdee zailval taarna ichdeggvo amitan
IP:203.91.115.42  2018-06-06 14:25:41
Kkk Jargalsaihang demjij bna unen heljee.kkkk
IP:213.114.136.149  2018-06-07 03:55:19
chocopie NnSSia Very neat post.Really looking forward to read more. Really Cool.
IP:89.28.10.242  2018-12-21 05:49:07
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.