ХООЛНЫ ХОРДЛОГОТ ХАЛДВАРААС СЭРГИЙЛЬЕ!

2018/06/12
Share |
Хүмүүс:
ХООЛНЫ ХОРДЛОГОТ ХАЛДВАРААС СЭРГИЙЛЬЕ!

Хоолны хордлогот халдвар гэж юу вэ?

Эмгэгтөрөгч нянгаар бохирлогдсон хоол хүнс идсэнээс хоолны хордлогот цочмог халдварт өвчнөөр өвчилнө.Өвчин гэнэт эхэлнэ. Хоол хүнсний боловсруулалт, хадгалалтын горим зөрчигдсөнөөс болж үүснэ.

Нийтлэг шинж тэмдэг:

 

Ø  Өвчний нууц үе  2 -12 цаг

Ø  Гэнэт дотор муухайрах

Ø  Бөөлжих (идсэн зүйлээрээ)

Ø  Шингэн суулгах

Ø  Халууралт бага зэрэг

Ø  Аюулхай орчим өвдөх, хэвлийгээр базалж өвдөх, бие арзайх

Хоолны хордлогот халдварын шалтгаанд:

Ø  Түүхий мах, муудсан, нянгаар бохирлогдсон, хоносон хоол хүнс

Ø  Удсан муудсан өндөг, өндгөн бүтээгдэхүүн

Ø  Угаагаагүй жимс, жимсгэнэ

Ø  Кремтэй бялуу

Ø  Бохирдсон ус

Урьдчилан сэргийлэлт:

Ø  Гараа бохирдсон тохиолдол бүрт сайтар савандаж угаах

Ø  Гал тогоонд ажиллуулах хүнийг эрүүл мэндийн шинжилгээнд бүрэн хамруулсан байх

Ø  Хүнсний бүтээгдэхүүнийг зөв хэрэглэх

Хоол хүнсийг худалдан авахдаа сонголтыг зөв хийх:

Ø  Стандартын шаардлага хангасан баталгаат дэлгүүрээр үйлчлүүлэх

Ø  Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн ба хэрэглэх хугацааг сайн мэддэг байх

Ø  Лаазалсан, савласан хүнсний бүрэн бүтэн байдлыг шалгаж авах

Хүнсний бүтээгдэхүүний хадгалалтанд анхаарах:

Ø  Хүнсний бүтээгдэхүүнийг хөргөгчинд хадгалах

Ø  Хоол хүнсний зүйлийг ахуйн цэвэрлэгээний зүйлс, химийн бодисоос тусгай хадгалах

Ø  Хоолыг чанаж, гүйцэд болгосны дараа тэр даруйд нь хэрэглэх

Ø  Хүйтэн зууш, хоол хүнсийг идэж хэрэглэхийн өмнө хөргөгчнөөс гаргах

Хоол хүнсийг бэлтгэх, хэрэглэх зөв дадал эзэмших:

Ø  Жимсийг буцалсан усаар угааж хэрэглэх

Ø  Усыг буцалгаж уух

Ø  Мах, ногооны модыг бусад хүнс бэлтгэдэг тавиураас тусад нь байлгах

Ø  Түүхий хүнсний зүйлийг бэлтгэх багаж, хэрэгслийг хэрэглэхийн өмнө ба дараа нь угааж, цэвэрлэж хэвших

Ø  Хоолыг таглаж тоос шороо, ялаа, нян зэргээс хамгаалах

Та эрүүл ахуйн энгийн журмыг сахиснаар хоолны ходлогот халдвараас сэргийлж болно.


 

Танд болон танай гэр бүлд эрүүл энх аз жаргал хүсье

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.