Алга болсон хүүд настай хөгшид тусалж байжээ

2018/06/13
Share |
Хүмүүс:
Алга болсон хүүд настай хөгшид тусалж байжээ

Энэ сарын 9-ны өдөр 24-р сургуулийн ойролцоогоос алга болсон 14 настай хүүг дөрвөн өдрийн дараа олжээ. Хүү эсэн мэнд олдсон бөгөөд биед нь ямар нэг төрлийн шарх, гэмтэл байгаагүй аж. Түүнийг үл мэдэх хоёр залуу хууран дагуулж явсан гэх мэдээллийг түүний ээж Хулан үгүйсгэжээ. Тэрээр "хоёр залуу биш хоёр эмээ, өвөө тусалсан байсан" хэмээн өөрийн цахим хуудаснаа бичсэн байх бөгөөд хүүд нь санаа зовон эрэн хайх ажиллагаанд тус нэмэрээ үзүүлсэн нийт хүмүүст ийн талархал илэрхийлжээ. 

Эх хүн үрээ хамгийн анх төрхийн орон дээр тэвэрсэн тэр л хайраараа хайралсаар төсөөлсөөр байдаг юм билээ.Миний хүү олон нийтийн тус дэмээр олдсон та бүхэнд гүн талархал илэрхийлж байна.Хүүхэд л юм хойно гэмших айх сэтгэл нь улам өөрийг нь удаашруулж цаг хугацааг нь хойш татсан байна . Хүүд тус болсон 2 хөгшинд чин сэтгэлээсээ баярлалаа би өчигдөр хүүгээ дагуулаад дүүтэйгээ 3 уулаа очиж баярласан талархсан сэтгэлээ илэрхийлсэн орой болсон байсан болхоор өөрийн гараар хоол хийж очиж чадаагүй баярласан сэтгэлийн илэрхийлэл болгож сүү боов халуунд ууг гээд жүүс энэ тэр хүүгээрээ өгүүлж дахин дахин баярласан сэтгэл хэлж өвөө эмээ 2тоо ярилцлаа. Дахиад ч очих болно.
Хэд хоног миний сэтгэл санаа маш тогтворгүй үрээ гэсэн сэтгэл зүрхийг минь урж амьдрал нүдний урдуур жирэлзэх мэт аймшигт өдрүүд байлаа. Ээжүүд та бүхэн эх хүн намайг илүү сайн ойлгох байсан байхаа.
НҮҮР НОМНЫ БҮХ ХЭРЭГЛЭГЧ ААВ ЭЭЖ АХ ДҮҮ НАЙЗ НӨХӨД ТА БҮХЭНДЭЭ ДЭНДҮҮ ИХ БАЯРЛАЛАА.


 

 

 

 

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж : Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Монгол ХЭН НЬ МЭДЭГДЭХГҮЙ ХЯТАДУУДЫГ ОЛОН МЯНГААР НЬ ОРУУЛАХАА БОЛИОЧ. ХЭДХЭН ТООНЫ МОНГОЛ ХҮҮХДҮҮДИЙГ МИНЬ СҮЙТГЭЖ ДУУСЛАА....
IP:66.181.179.35  2018-06-13 12:09:53
Монгол ХЭН НЬ МЭДЭГДЭХГҮЙ ХЯТАДУУДЫГ ОЛОН МЯНГААР НЬ ОРУУЛАХАА БОЛИОЧ. ХЭДХЭН ТООНЫ МОНГОЛ ХҮҮХДҮҮДИЙГ МИНЬ СҮЙТГЭЖ ДУУСЛАА....
IP:66.181.179.35  2018-06-13 12:10:29
Zochin Bitgii yumal bol oorsdiinhoo muu muuhaig hyatad hyatad geed hutsaad bai.eron ur huuhdee sain harah heregtei sain yaritsaj bh heregtei.bas sain oilgoj bh heregtei shuu.yag shiljiltiin nasan deeree yavj bgaan bna shuu
IP:27.223.211.219  2018-06-13 12:31:58
Зочин Монгол оронд олон жил амьдарсан үй олон хужаа нарын үрс өнөөдөр удам судраа нууж Халх болж хувирсаныг бодолцох л хэрэгтэй.
IP:103.212.119.47  2018-06-13 12:51:54
эмч хүмүүжилгүй золиг
IP:202.179.31.26  2018-06-13 12:52:00
иргэн За за эсэн мэнд олдсон бол болоо до бүр сэтгэл өвдөөд байсан юум
IP:182.160.32.104  2018-06-13 15:09:50
Одноо- театр Хүмүүжилгүй тоглоомонд.донт
IP:66.181.176.99  2018-06-13 16:17:29
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.