Хүүхдийн парк хүний аминд хүрэх шахав

2018/06/13
Share |
Хүмүүс:
Хүүхдийн парк хүний аминд хүрэх шахав

"Монголын үндэсний соёл амралтын хүрээлэн" буюу хүүхдийн парк өнгөрсөн сард нээлтээ хийн үнэ төлбөргүй нэвтрүүлдэг болж буйгаа зарлаад байсан. Нийт 22 тоглоомтойгоор үйл ажиллагаагаа явуулж буй хүүхдийн паркийн "Пуужин" өнөөдөр хугарч хүүхдүүд гэмтсэн ноцтой осол гарчээ. Үйлчлүүлэгчдийн хэлж буйгаар тус пуужин өмнө нь гацсан байдалтай байхыг олон удаа харж байсан гэх бөгөөд тус тоглоом энэ удаад ийнхүү дундуураа хугарч хүүхдүүдийг гэмтээхэд хүрчээ. Хэдийгээр нээлтээ хийгээд удаагүй ч тоглоомнууд шинэчлэгдэх гэхээсээ илүү гадна өнгө үзэмжээ сайжруулсан төдий болсон нь олныг бухимдахад хүргээд буй аж. Өмнө нь "галзуу хулгана" тоглоом 15 хүний аминд хүрэх шахсан тохиолдол ч мөн байдаг бөгөөд энэхүү асуудлыг хэрхэн шийдэж хэнд хариуцлага тооцох нь одоог хүртэл тодорхой бус байсаар. 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж : Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.