СХД-ийн жишиг нэгдсэн эмнэлгийн барилга угсралт, бүтээн байгуулалтын нээлт боллоо

2018/06/14
Share |
Хүмүүс:
СХД-ийн жишиг нэгдсэн эмнэлгийн барилга угсралт, бүтээн байгуулалтын нээлт боллоо

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Эрүүл мэндийн хөгжил хөтөлбөр-4” төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт баригдаж буй жишиг нэгдсэн эмнэлгийн барилга угсралт, бүтээн байгуулалтын нээлт өнөөдөр боллоо.

Ирэх 2020 онд ашиглалтанд оруулахаар төлөвлөж буй эмнэлгийн барилга угсралт, бүтээн байгуулалтын нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Азийн хөгжлийн банкны зүүн Азийн газрын захирал Эйми С.П Лиун, СХД-ийн Засаг дарга Ж.Сандагдорж болон албаны бусад хүмүүс, зочид төлөөлөгчид оролцлоо.

Хүн амынхаа тоогоор нийслэлд тэргүүлдэг тус дүүргийн хувьд, 157 мянган оршин суугчдад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг цогцоор нь үзүүлэх 150-200 ортой жишиг нэгдсэн эмнэлгийн барилгын ажлын гүйцэтгэл өдгөө 38 хувьтай байна. Нээлтийн хүрээнд эрүүл мэндийн салбарын удирдлагууд тус эмнэлгийн барилгын ажлын явцтай танилцаж, иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийн талаар санал бодлоо солилцсон юм.  

                “Эрүүл мэндийн салбарын хөгжилт хөтөлбөр-4” төсөл нь нийт 45.1 сая ам.долларын төсөвтэй бөгөөд  Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар 14.5, мөн АХБ-ны хөнгөлөлттэй зээлээр 25 сая, Монгол Улсын Засгийн газраас 4.5 сая ам.долларын санхүүжилтээр амжилттай хэрэгжиж байна. Эмнэлэг байгуулах ерөнхий төлөвлөлтийг Нидерланд улсын “Симед” ХХК, барилгын зураг төслийг БНСУ-ын “Жунглим” ХХК боловсруулж, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр Австри улсын “Вамед” ХХК ажиллаж байгаа юм.

                Төслийн хүрээнд шинэ эмнэлгийн дүрэм журам, стратеги төлөвлөгөөг боловсруулж, бие даасан даасан байдлыг бүрдүүлэхийн зэрэгцээ эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг өргөжүүлэн, иргэдийн оролцоонд тулгуурласан бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах ажлуудыг шат дараатайгаар хийхээр төлөвлөжээ.

                Мөн жишиг нэгдсэн эмнэлэгт ажиллах боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор АШУҮИС, Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй хамтран 17 чиглэлийн 29 эмч, 100 гаруй сувилагчийг төрөлжсөн мэргэшлээр, 50 гаруй сувилагчийн туслагч болон бусад ажилтныг сургасан байна. Энэ дагуу өнөөдөр эрүүл мэндийн салбарын удирдлагууд эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд батламжийг нь гардуулж өглөө.

 

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Dandar Zail2 barihaasaa umnu barag bariad neelt hiigeed humuuse huleegeed avchij bgan bishu
IP:202.131.225.150  2018-06-15 12:59:50
jaoiopmser Купить закладкР¸ ÐºÑ€Ð¸ÑÑ‚Ð°Ð»Ñ ‹ в ХотьковРµ купить Иней Копейск Любим купить АмфетамР¸Ð½ Сульфат розовый БиробидР¶Ð°Ð½ купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Ecstasy: Yellow Homer 200mg Купить Гашиш в Казань ЗакладкР¸ методон в Фатеже Узловая купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ АмфетамР¸Ð½ (фен) СолигалР¸Ñ‡ купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Euro HQ Hash (ЧЕРНЫЙ) Купить Гиблый Учалы ГаврилоР²-Ям купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Метадон VHQ Нюрба купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ МарихуаР½Ð° [Outstanding Kush] Томмот купить Euro HQ Hash (ЧЕРНЫЙ) ТаганроР³ купить Cocaine Premium: Peru Купить Кекс Бежецк Xaxa24 shop фото курить гашиш Буинск купить HQ Гашиш NO NAME Москва ГольяноР²Ð¾ купить МефедроР½ [Кристал
IP:185.223.165.105  2018-07-31 15:30:01
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.