Хүмүүс: |
"Үндэсний соёл амралтын хүрээлэн" буюу хүүхдийн паркт осол гарч 6 хүүхэд бэртэж гэмтсэн тохиолдол гарсан. Паркийн ажилтнууд осол гарсан даруйд тоглоомыг эргүүлэн гагнахыг завдан хүүхдүүдийн цусыг усаар угаасан нь олны шүүмжлэлийг ихэд хүртээд авсан. Сар гаруйхны өмнө нээлтээ хийн хүүхэд багачуудыг баярлуулаад байсан паркийн үйл ажиллагааг тус үйл явдлаас үүдэн бүрэн зогсоогоод байгаа ажээ. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас эвдрэл гарсан тоглоомыг бүрэн халж бусад тоглоомын насжилтыг шалган ашиглалтын шаардлага хангаж буй тоглоомуудын дүгнэлтийг нэгдсэн байдлаар гаргахаар болжээ. Тоглоомуудад тавих хяналт шалгалтыг "Хүүхдийн баяр"-с өмнө НМХГ хийсэн гэх бөгөөд тус шалгалтын үеэр тоглоомуудад ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй хэмээн НМХГ-аас мэдээлжээ.
Б.Болор
Эх сурвалж : Factnews.mn