”UB Comedy”-ийн Батаа: Бид нар сексийн л үр дүнгүүд шүү дээ

2018/06/16
Share |
Хүмүүс:
”UB Comedy”-ийн Батаа: Бид нар сексийн л үр дүнгүүд шүү дээ

"UB Comedy"-ийн залуус Монголын стэнд ап комэдиг хурдацтай хөгжүүлж буй гэхэд хилсдэхгүй. Богино хугацаанд олны танил болж өөрсдийн гэсэн үзэгчидтэй болсон залуус нэг хэсэг ихэд шүүмжлэлд өртсөн. Бүсэлхийнээс доошхи сэдвээр хэт их ярьдаг хэмээн шүүмжлэлд өртсөн Батаа "Энэ сэдвийг нээлттэй ярих тусам алдаа гарах нь багасах ч юм уу, бэлгийн замын халдварт өвчин багасдаг ч юм уу. Угаасаа л секс чинь бидний амьдралын салшгүй нэг хэсэг ш д. Бид нар сексийн л үр дүнгүүд энд сууж байна ш д. Тэгэхээр энийг айхтар ичиж зовоод л пүү паа садар самуун, бүсэлхийнээс доошхи гээд, хөлгүй хүмүүс юм уу эсвэл. Хэтэрхий ингэж туйлшрахгүйгээр энийг аягүй эрүүлээр бас ярилцаж байх хэрэгтэй. Ямарваа нэгэн нийгэмд хэтэрхий дарах тусам буглаж байгаад буудна гэдэг шиг хорих тусам гаж байдлаар гардаг" хэмээжээ. Өөрийн клубээ урт удаан хугацаанд оршин тогтноож Азийн шилдэг комеди клуб болгох хүсэлтэй явдаг гэдгээ мөн дурдаад авсан тэрээр ярьдаг сэдэвээ ч мөн өөрчлөх бодолтой явдгаа илэрхийлсэн байна.

 

Image may contain: 1 person, beard and text

 

Image may contain: 8 people, people smiling, people standing

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.