Хүмүүс: |
Загвар өмсөгч Энхболд болон түүний гэргий Отгонжаргал нарыг Монголын сайхан хосуудын тоонд зүй ёсоор нэрлэдэг. "Азийн шилдэг загвар зохион бүтээгч"-ийг гэргийгээ болгож чадсан тэрээр Хөл бөмбөгийн ДАШТ-д багагүй анхаарал хандуулж буй бололтой. Тэрээр эхнэрүүдийг нэг сар нөхрүүддээ зав чөлөө өгөхийг сануулаад авсан бөгөөд "FIFA WORLD CUP ЭХЭЛЛЭЭ ЭХНЭРҮҮДЭД 1 САРЫН ДҮРМЭЭ ЯГШТАЛ БАРИМТЛАХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА" хэмээсэн байна. Дэлхий нийтийн анхаарал нэг хэсэгтээ тус спортын гал гарсан өрсөлдөөнүүдэд төвлөрч буй бөгөөд тэрээр тоглолтуудыг лагер дээрээ найзуудын хамтаар үзэхийг илүүд үзэж байгаа ажээ.
Б.Болор
Эх сурвалж: Factnews.mn