Хүмүүс: |
"Х-Түц" продакшны уран бүтээлчид "Солиот эх" УСК-оороо нэг хэсэг олныг байлдан дагуулаад авсан. Хятад зохиолыг Монголын хөрснөө буулган үзэгчдийн хүртээл болгосон тэд тус киногоороо Шанхайн Хамтын Ажиллагааны Олон Улсын Кино наадамд оролцжээ. Тус наадмаас МУГЖ И.Одончимэг "Шилдэг эмэгтэй дүр"-ийн шагнал хүртсэн бөгөөд тус наадамд 12 орны 55 бүтээл 6 номинацид тус тус өрсөлдсөн байна. Ийнхүү МУГЖ И.Одончимэг ОУ-ын кино наадмаас анхныхаа "Шилдэг эмэгтэй жүжигчин" хэмээх шагнал хүртээд байна.
Б.Болор
Эх сурвалж: Factnews.mn