Мексикчүүд газар хөдөлтөл баярлав

2018/06/18
Share |
Хүмүүс:
Мексикчүүд газар хөдөлтөл баярлав

Өчигдөр Хөлбөмбөгийн ДАШТ-ий F хэсгийн тоглолтыг Герман болон Мексикийн багууд хийсэн билээ. Тус тоглолтод 2014 оны Дэлхийн аваргаар шалгарч байсан Германы багийг 1:0 харьцаатайгаар Мексикчүүд буулган авсан бөгөөд тэд үнэхээр гал гарсан өрсөлдөөнийг үзүүлсэн. Мексикчүүд тоглолтын 35дах минутад Германы багийн хаалганд амжилттай гоол оруулж чадсан бөгөөд энэ үеэр Мексикийн нийслэл Мехико хотод зохиомол газар хөдлөлт үүссэн гэнэ. Хөөрч баярласан олон нийт нэгэн зэрэг үсэрч дэвхэцсэнээс энэхүү бяцхан хэмжээний газар хөдлөлт үүссэн хэмээн Мексикийн Геологи, Атмосфер Судлалын Хүрээлэнгээс мэдээлсэн байна. Герман болон Мексикийн багууд ДАШТ өмнө нь гурван удаа учраа таарч байснаас гуравт нь Германы баг ялалт байгуулж байсан хэдий ч энэ удаад ийнхүү ялагдал хүлээгээд байна.

 


 

 

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.