Хүмүүс: |
Хийлч Дээгий "Авьяаслаг Монголчууд" шоуны шүүгчээр ажиллах болсноос хойш олны анхааралд ихэд өртөх болсон. Хоёр ч гадаад эрийн цайг чанасан тэрээр Ананд хэмээх нэг хүүтэй бөгөөд охинтой болох хүсэлдээ автан суугаа бололтой. Хэн бүхний хүсэн хүлээсэн бороо орж ган тайлагдахыг харсан хийлч Дээгий охинтой болбол түүнийгээ "Бороо" хэмээн нэрийдэхээ мэдэгдээд авсан бөгөөд түүний сэтгэлийг бороо ихэд хөдөлгөв бололтой. Харин түүнээс дахин эрэгтэй хүүхэдтэй болбол хэн гэж нэрлэхийг нь асуутал "хүүтэй болохгүй" хэмээсэн бөгөөд түүнд хүү охин хоёр л байхад хангалттай аж. Охинтой болох мөрөөдлөө хэд хэдэн удаа дурдаад авсан хийлч бүсгүй охиндоо өгөх нэрээ ч мөн ийн бодоод амжсан сурагтай.
Б.Болор
Эх сурвалж: Factnews.mn