Хүмүүс: |
"Х-Түц" продакшны жүжигчин гэдгээрээ олонд танигдсан нэгэн бол жүжигчин Туяа. Өөрийн хүслээ даган хамтлагаасаа гарч чөлөөт уран бүтээлч болсон тэрээр баргийн миссийг урдаа гишгүүлэхээргүй бие хаа сайтайн нэгэн. Түүнийг 5 сая төгрөгөөр нүцгэлсэн гэх яриа байдаг ч тэрээр үүнийг үгүйсгэн "Тэр зүгээр л Playboy-ийн л зураг. Нүцгэн байгаагүй, хувцастай, дотуур хувцастай байсан" хэмээжээ. Харин нүцгэн зураг авахуулах бодолтой байдаг эсэхийг нь асуухад "Тийм санал зөндөө л ирж байсан. Зүгээр олон нийтэд тараагдахгүй хоёр хүн хувьдаа бол авна, ер нь бол байгаа. Авсан зурагууд нь надад таалагдаж байвал болно" хэмээн хариулжээ. Шинэхэн хайр дурлалтайгаа учран завгүй яваа тэрээр хайр дурлалын асуудал дээр тун ч чамбай ханддаг нэгэн гэдгээ мөн дурдсан байна.
Б.Болор
Эх сурвалж: Factnews.mn