Жүжигчин Н.Онон: Чоныг нарийхан оосроор оосорлож, үнэмшилтэй авахын тулд бүр ойроос тоглуулж байсан

2018/06/21
Share |
Хүмүүс:
Жүжигчин Н.Онон:  Чоныг нарийхан оосроор оосорлож, үнэмшилтэй авахын тулд бүр ойроос тоглуулж байсан

"Х-Түц" продакшны хамт олон "Солиот эх" УСКиногоороо үзэгчдийг байлдан дагуулаад байсан. Тус киногоороо Шанхайн Хамтын Ажиллагааны Олон Улсын Кино наадамд оролцоод ирсэн тус хамт олон үзэгчиддээ ганзага хоосон ирсэнгүй ээ. "Шилдэг эмэгтэй дүр" хэмээх шагналыг хүртээд ирсэн жүжигчин И.Одончимэг болон арын албанд ажилласан уран бүтээлчиддээ хандан тус продакшны захирал Н.Онон өөрийн зүгээс хүндэтгэл үзүүлжээ. Тэрээр: 

Кино дуусахад танхимаас гарч ирэх үзэгчид нулимсаа арчингаа утас цохиж, ээж рүүгээ залгаж байхыг хараад нэг сайхан гүн амьсгаа авч билээ. Продюсер би өөрийнхөөрөө л яръя. Онон миний бие багийнхаа өмнөөс биш өөрийнхөө өмнөөс л үг хэлье. Хүний мэдэрснийг өмнөөс нь дурсах хэцүү. “Солиот эх” киногоо бид Хятадын алдарт зохиолоос сэдэвлэн бүтээсэн гэдгийг үзэгч та бүхэн хэдийн мэдэж байгаа. Бэлэн зохиолоос сэдэвлэж кино бүтээх нь их амар мэт сонсогдох боловч албан ёсны эрхийг нь авахаар бүтэн зургаан сар зохиолч Ван Хэн Жи-тэй гэрээ хэлцэл хийж эцсийн тохироонд хүрч билээ. Албан ёсны эрхээ авч нэлээн том ажил нугалсан мэт санагдаж байсан боловч түүнээс ч их ажил үүний ард байгааг түр зуур мартсан өдрүүд байж дээ.

Киноныхоо гол дүрд хэнийг тоглуулах вэ? гэдэг асуулт толгойд бараг орж ирсэнгүй. Асуулт, эргэлзээ, тээнэгэлзэл аль нь ч байсангүй. Амьдралынхаа тал хугацааг хамтдаа уран бүтээлийнхээ төлөө зориулсан хэзээний танил хамтрагч маань л миний толгойд байсан ганц хариулт байсан юм. Дөнгөж л эх зохиолтойгоо танилцаад байсан үе юм даа. Кино зохиол маань ч бэлэн болоогүй тэр үед “Солиот Одноо” миний нүдэнд тодхон харагдаж байсан юм. Нэг дүр нь хэзээний бэлэн бодолд багтсан байхад нөгөө дүрээ олох гэж олон хариулт дунд төөрсөөр л. Одноо маань ерөнхий найруулагч, би өөрөө киноныхоо продюсер нь. Зэрэмийн дүрд тоглох жүжигчин дээр Одноо “дарга” бид хоёр эцсийн шийдэлд хүрэлгүй явсаар моторын дуу хангинах өдөр хаяанд ирлээ. Хэнийг энэ дүрд сонгосныг үзэгч та бүхэн хэдийн мэдсэн шүү дээ. Энэ шийдвэр яаж гарсныг хэлж ярихад бэрх ч юм шиг. Гэхдээ нэг л зүйл тодорхой байсан. Манай Бараа итгэл алдахгүй энэ дүрийг бүтээнэ гэдгийг л мэдэж байлаа. Бараа маань чадсаан. Онон, Одноо хоёрын өмнө чадсан юм биш.

Найруулагч, продюсерийнхаа сэтгэлд нь хүрч, олон мянган үзэгчдийнхээ өмнө шинэ Бархүүг харуулж чаджээ. Дүр сонголт гэж энэ том даваа Бороогийн нялх үеэс идэр нас хүртэлх үе болгонд тоглох 6 жүжигчин сонгон шалгаруулж авснаар дуусгавар болж, дараагийн том даваандаа багаа бүрдүүлж, олуулаа болсон бид хамтдаа мордсон юм. Зураг авалтаа хийхээр Архангай аймгийн Тариат сумыг зорилоо. Тариат сумын Хоргын тогооны энгэр дэх галт уулын чулуужсан лав, хүрмэн чулуу, Тэрхийн цагаан нуурын хөвөөн дэх өрсөн чулуунууд, Чулуутын хавцал, Шар нохойн там зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудад зураг авалтаа хийж хөдөө талын сайхныг бишрэх нь их ажлын хажуугаар өөртөө өгөх ганц амралт байж билээ. Эх орон минь даанч сайхан даа.

Удаан хугацаагаар натурт гарч зураг авах нь аавын хүүгээс их тэвчээр шаарддаг эд байгаа юм. Сэтгэл нийлсэн баг бүрдсэн байхад дуусашгүй мэт байсан урт замын төгсгөлд дуу хуур, инээд хөөртэй явж байгаад л “Өө энд байсан юм уу” гээд хүрээд оччихдог шидтэй. “Солиот эх” киноны баг Х ТҮЦ продакшины маань суурин дээр авьяаслаг уран бүтээлчдийг нэмэн оруулснаар бүрдсэн юм. Хүний сэтгэл хөдлөл, нүдийг гайхалтай буулгадаг Black Zebra студийн захирал О.Базаррагчаа болон түүний баг энэ киноны зураглаач, гэрэлтүүлгийн багийг хариуцан ажилласан юм. Үг дуу цөөнтэй, нүүрний хувирлаар өгүүлдэг “Солиот эх”-д яг тохирсон юм. Энэ удаад дронтой зураг авалтуудыг голчлон хийсэн нь орчин тойрныг бүтнээр нь харуулж, хүний сэтгэлд бүгдийг нь багтааж байлаа.

Ерөнхий найруулагч И.Одончимэг өөрөө гол дүрд давхар тоглох учраас хамгийн сайн гар нийлдэг, шилдэг найруулагчдын нэг хэмээн МОНГОЛФИЛЬМ группын найруулагч Ч.Ганзоригийг кинондоо урьсан юм. MOVIE ART-ын зураач Н.Болор-Эрдэнэ болон түүхэн кинонд “гаршаад” байгаа түүний хамт 1900-аад оны зээлийн гудамж, Өлгий мод, Зэрэмийн гэр, хувьсгал ялсны дараах сургууль зэргийг яг л тухайн үед очсон мэт гайхалтай урласан. Нүүр хувиргалт Дэлгэр Тогооч Жолооч Маркетинг Цэнгэл Уран бүтээлчид Кино бол эвлүүлгийн урлаг гэдэг. Б.Мөнхбат дууны операторын ажлаа хийнгээ давхар эвлүүлгээ дотроо бодож, зураг авалтын талбайд найруулагчидтайгаа ойр ажилласан учраас киноны эвлүүлэг үнэхээр сайн болжээ.

Гар нийлсэн хамт олны хүчээр бүтсэн кино маань үзэгчдээс өндөр үнэлгээ авч байгааг харах хэчнээн бахархмаар юм. Тэд маань хүнд хэцүү зураг авалтуудыг ч найруулагчийнхаа санаанд нийцтэл хийж чадсан мундаг баг байгаа юм. Одноог хүүгээ аваад зугтааж явахад чонотой таардаг хэсгийн зураг бол нэлээн хүнд хэсэг байсан. Зургаа санаандаа хүртэл авахын тулд бүр 2 ч удаа дуудаж зураг авалтаа хийсэн. Чоныг нарийхан оосроор оосорлож, үнэмшилтэй авахын тулд бүр ойроос тоглуулж байсан юм. Одоо бодоход яасан аюултай юм бэ? гэж зүрх халширмаар. Гэхдээ л киногоо хэдийн бэлэн болгочхоод үзэгчиддээ хүргэчихсэн сууж байна шүү дээ. Үзэгчид киног маань яаж хүлээж авах бол гэдэг уран бүтээлийн баг хамт олны хувьд хамгийн том айдас догдлол байдаг. Энэ үед орон нутагт киногоо үзүүлж яваа залуучууд маань хоёр ч театрын хаалгыг төлөх өрөнд орсон гэдгийг сонсоод бүр сэтгэл тэнийж билээ. Учир нь цөөн өдөр, цөөн цагаар гарч байгаа киног амжиж үзэх гэсэн үзэгчид маань хүчээр орох гэж дайран хаалгыг нь эвдэлсэн байна л даа.

Хүн ер нь үүнээс илүү баяр жаргалтайгаар яаж “өрөнд” орох вэ дээ. Сайхан мэдээ үргэлжилсээр л… “Солиот эх” кино гарсан даруйдаа гадаадын продюсеруудын анхаарлыг татаж томоохон кино наадмуудад оролцох, цаашлаад гадаадын зах зээлд гарах боломжтой болж байна. Одоо бид киногоо англи, хятад хэл дээр хөрвүүлэх дараагийн ажлаа эхлүүлчхээд сууж байна. Уран бүтээлээ өлгийдөж аваад үзэгчиддээ хүргэж, тэднийхээ халуун алга ташилт урмын үгэнд бялууран сууна гэдэг урлагт амьдралаа зориулсан бидний хувьд хамгийн том шагнал. Хийсэн бүхний минь үнэ цэнэ эдгээр өдрүүдэд олон олон үзэгчдийн маань сэтгэлээс ээжийгээ хайрласан хайр болон асгарч байна. Биднийг зорин ирж, туурвисан уран бүтээлийг минь хүндэтгэн үзэж буй эрхэм үзэгчиддээ талархлаа илэрхийлж байна. Х Түц продакшн “Солиот эх” уран сайхны киногоороо дэлгэцийн бүтээлд тод тамга даран гарч ирлээ. Хүндэтгэсэн Продюсер Н.Онон" хэмээн чин сэтгэлийн үгээ үзэгч олон болон хамтран ажиллагсдадаа ийнхүү дайжээ. 


Image result for солиот эх

 

Image result for солиот эх

 

Image result for солиот эх

 

Image result for солиот эх

 

Image result for солиот эх

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

 



Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
sara wow.mundag mundag.uzej amjaagui l bn.gehdee l nudend bas setgeld buugaad bn.
IP:218.247.129.205  2018-06-21 09:59:56
зочин уран бүтээлийн улам их амжилтыг хүсэн ерөөе дэлхийд нэрээ гаргаарай гэж ерөөе
IP:66.181.180.241  2018-06-21 10:30:43
_,_, Ононд хэзээ гавъяат өгөх вэ? авах л ёстой жүжигний нэг дээ
IP:103.9.90.130  2018-06-21 10:42:11
Sunmoon Одноо аугаа жүжигчин юмаа. Ер нь Х Түц-ийнхэн мундаг л даа. Бархүүг барах уу? Та бүхний цаашдын урлагийн ажилд амжилт хүсье.
IP:202.9.47.177  2018-06-21 10:45:08
Sunmoon Одноо аугаа жүжигчин юмаа. Ер нь Х Түц-ийнхэн мундаг л даа. Бархүүг барах уу? Та бүхний цаашдын урлагийн ажилд амжилт хүсье.
IP:202.9.47.177  2018-06-21 10:45:22
Зочин Одноо сайн ч сайхан ч жүжигчин шүү. Өөрийгөө харуулж чадаж байна шүү. Амжилт
IP:208.54.80.159  2018-06-21 10:53:57
Гэрлээ Мундаг байна...Киног нь үзэж амжаагүй боловч дээрх нийтлэлийг уншаад л сэтгэл хөдөллөө...Х-Түци йнхэндээ уран бүтээлийн өндөр амжилт хүсье.
IP:202.131.228.204  2018-06-21 10:56:59
зочин Одноо, Онон,Бархүү Х-ТҮЦ -д уран бүтээлийн амжилт хүсье мундаг шүү та нар.
IP:112.72.14.35  2018-06-21 11:42:37
Болд Хуцаад байгаарай. Монгол хүнд огт байдаггүй зөвхөн Хятад хүнд байдаг соёлоор кино хийчихээд үхсэндээ хөөрцөглөөв. Битгий Монголын ард түмний бүтээсэн соёлыг доромжил.
IP:43.228.131.110  2018-06-21 13:11:38
Болдтой санал нэг байна. Хөдөлмөрч хамт олон гэдгээр нь бахархдаг. Гэхдээ Монголд Монгол ахуйг хаа хамаагүй, дэмий юмтай хутгаж мөнгө олж байгаад нь харамссан.
IP:27.123.214.121  2018-06-21 16:11:59
boldtoi sanal neg bn onon pitsda jvjiglejch chadahgui harahaar zewvv hvred bdiin ajiluulsan tsalingaa ogdoggui hogin gologdoo
IP:64.119.19.159  2018-06-21 21:59:14
... Онон анх X-түцийг байгуулчаад Одноог театраас гаргаж продакшндаа оруулхын тулд их ятгасандаа гээд ярьж бсн,,, өөрсдөө театр байгуулчнаа гэж хүртэл панаалдсан гээд...театрт жулетта д тоглосон хүншүшдээ хүндэлмээр биширмээр...тэр 2хацрын хонхорхой бол бүрр машш үзэсгэлэнтэйй
IP:117.111.16.79  2018-06-21 22:44:30
Зочин Мундаг мундаг. Дүрийг бүтээсэн жүжигчдийн агуу авьяас, сэтгэлийн хат, уран чадварыг энэ киноноос харсан. ОНОН-доо, ОДОНОО-доо, БАРХҮҮ-дээ болон энэ киноны бүх уран бүтээлчид, баг хамт олонд БАЯР хүргэж, өндрөөс өндөр амжилт хүсье. Сайхан нийтлэл байна.
IP:103.57.93.65  2018-06-21 23:25:22
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.