Хүмүүс: |
Улсын Драмын Эрдмийн Театраас өрх тусгаарлан "Хувьсал" продакшнд харьяалагдах болсон нэгэн бол жүжигчин Ганцэцэг. Жүжигчин Урнаа, Ганчимэг нартай хамтран уран бүтээл туурвих болсон тэрээр хайртай хань болон аавыгаа алдах үеэрээ тайзан дээр байсан гэдэг. Хэлж ирдэггүй хийсч ирдэг зовлонг сөрж зогсон даван туулж яваа тэрээр хоёр хүүтэй. Том хүү болох Хангайгаа аавынх нь төрсөн нутагт аваачин золгуулсан тэрээр "Аавынх нь нутаг усанд их хүүгээ золгууллаа. Хийморь нь өөдөө байг ээ, хүү минь. Аз хийморийн бэлгэдэл Алтан овоо минь ард олноо энэрч яваг эээээээээ...!" хэмээсэн байна. Нөхрөөсөө хойш хоёр хүүгээ хүний дайтай хүн болгохын төлөө зүтгэж яваа тэрээр дэндүү сайхан хайрыг мэдэрсэн хэмээн дурсан ярих дуртай бөгөөд үүрд дурсан нандигнаж явахаа илэрхийлж байсан удаатай ажээ.
Б.Болор
Эх сурвалж: Factnews.mn