Тогонд цохиулж нас барсан хүүгийн ах: Би маргааш дүүдээ нэг дугуй авч өгье гэж бодож байсан юм

2018/06/26
Share |
Хүмүүс:
Тогонд цохиулж нас барсан хүүгийн ах: Би маргааш дүүдээ нэг дугуй авч өгье гэж бодож байсан юм

Өчигдөрхөн дэгж дэрвэн гүйж явсан 9 настай жаал хүү тог гүйсэн байсан төмөр хаалганд хүрснээр амиа алдсан эмгэнэлт хэрэг гарсан. Хүүгийн ээж, аав одоог хүртэл хүүгийнхээ цогцсыг хараагүй байгаа бөгөөд хүүгийн ээж Ч.Мөнхсайхан "Би хүүгээ зардаггүй, би хүүгээ явуулаагүй, миний хүү зүгээр тоглож байсан. Бяцхан хүүхдэд битгий буруу өгөөрэй. Миний бяцхан хүүхдийг битгий элдэв янзаар хэлээрэй. Миний Монголын ард түмэн уужим сэтгэлтэй, асуудлыг зөвөөр шийдээсэй хэмээн хүсэж байна" хэмээсэн бол хүүгийн аав Б.Бямбадорж "Зөв буруу нь гарах байх, хүүхдийн буруу гэж юу байхав. Миний хүүхэд цэцэрлэгийн хашаанаас өөр газар тоглодоггүй юм л даа. Цэцэрлэгийн хашаанд тоглож байгаад л матар барина гэдэг тоглоом тоглоод хашаанаас гарсан юм билээ. Миний хүү зугтаагаад гарсан, найзууд нь араас нь барих гээд гарсан. Тэгээд өөрөө гүйж гараад л хоёр гараараа хаалганы торноос барьсан юм билээ. Фэйс дээр хүмүүс янз янзаар л ярьсан байна лээ. Хувь хүний өөрсдийн л юм байдаг байх. Надад бол харамсалтай байна, ийм хөөрхөн нялх үрээ алдчихлаа" хэмээн нулимс дуслуулан ярьцгаасан байна. Харин хүүгийн ах тус мэдээг сонссон даруйдаа ирсэн бөгөөд "Би маргааш дүүдээ нэг дугуй авч өгье гэж бодож байсан юм" хэмээн халаглан сууна. Гэрчүүдийн хэлж буйгаар тус эмийн сан хэд хоног хаалттай байсан бөгөөд хаалганд нь тог гүйгээд хэд хоносон байсан хэмээн мэдэгдсэн байна. ЦЕГ хүүгийн гэр бүлийнхэнд хүүг харуулахгүй байгаа бөгөөд хэргийн дүгнэлт гарсны дараа тэднийг оруулна хэмээсэн талаар эх сурвалжууд мэдээлжээ. 

Image may contain: 1 person

 

Image may contain: one or more people

 

 

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
арай ч дэ Манай монгол дайн болж бгаагаас их хүн золгүй байдлаар амиа алддаг гэсэн судалгаа бгаа. Одоо бүр нялх үрсээ энэ мэтээр алдах боллоо. Амьд явах үрсээ эрүүл саруул бүрэн бүтэн өсгөх баталгаа алга байна.
IP:182.160.2.237  2018-06-26 21:00:29
123 Etseg eh ni huuhdiinhee tsogtsosiig ch harah erhgui gejuu. Yutai haramsaltai niigemd amidarch bn.
IP:27.123.212.139  2018-06-26 22:33:49
G ХӨӨРХИЙ ЮУГАА Ч МЭДЭХГҮЙ НЯЛХ ҮРС МААНЬ ИНГЭЭД ТОГЛОЖ ЯВААД АМИА АЛДААД БАЙХУУ? УЛС ОРОНД МААНЬ ТӨР ЗАСАГ ГЭЖ ЮМ БАЙНАУУ? БАЙДАГ БОЛ ДУУГАРАХ ЦАГ БАЛСАН ЮМ БИШҮҮ?
IP:66.181.164.204  2018-06-27 09:30:21
Zochcin on Ene tsagdaad ymar muuhai haragdaj bna.
IP:27.123.214.82  2018-06-27 10:47:54
Zochcin on Ene tsagdaad ymar muuhai haragdaj bna.
IP:27.123.214.82  2018-06-27 10:48:20
Зочин Харамсалтай. Хүүхдүүд ер нь аюулгүй тоглох тоглоомын талбайгүйгээс ийм юум гараад байнаа. Мөн эцэг эхчүүд хүүхдүүдээ болгоомжтой аюулгүй тоглох талаар зааж сургасан байх, хэзээ ч хүний эд юуманд зөвшөөрөлгүй хүрч болохгүйг сургах. Хамаагүй юуманд хүрэх ийм аюултайг харуулж байна. Эцэст нь энэ эмийн сангийн эзэнд хариуцлага тооцох хэрэгтэй болов уу!
IP:202.179.27.151  2018-06-27 18:06:58
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.