Бакалаврын зэрэгтэй “КОЧЕГАР”

2018/07/02
Share |
Хүмүүс:
Бакалаврын зэрэгтэй “КОЧЕГАР”

Сурагчийн ширээнээс салаад их сургуульд орох нь хүүхэд залуусын хувьд амьдралын томоохон алхмуудын нэг билээ. Бид XXI зууны хүмүүс, сонгох сонгогдох бол хүний бүрэн эрхийн асуудал. Гэвч үлгэр ярьж сургуульдаа элсүүлчихээд, хүний эрхийг зөрчиж буй “Их Засаг” их сургууль гэгдсэн сүржин нэртэй даржин газрыг аль тэртээх XIII зууны сургууль гэхэд хэтрүүлсэн болохгүй биз. Яг үнэндээ “Гаднаа гяланцаг дотроо паланцаг” гэдэг нь л энэ бололтой.

Даяарчилж буй энэ нийгэмд социализмын үеийн хатуу чанга дэглэм, нүүрс түлдэг уурын зуух, тэсгэм хүйтэн дотуур байр, Инновацийн төв нэртэй хичээлийн гуравхан өрөө,  юу ч хийж, хаашаа ч хөдөлсөн мөнгө нэхэх боловсролын систем арай л хоцрогдоод байгаа бус уу. Ардчилсан Монгол Улсад мөнөөх дэлхийн жишиг нь хаачив. Хагас цэрэгжилтийн хатуу дэглэм “ноёрхсон” сургууль нэртэй залхаан цээрлүүлэх газар аль болох цөөн байх тусмаа сайнсан.

Хэн бүхэн “Хүний эрх, эрх чөлөө” гэж ам нээх тоолондоо хэлэх атал алаг үрс чинь дарамтанд сурч байна. Ахмад нэг нь арай доройгоо дээрэлхэх бохир зүйл одоо ч энд бугшсан хэвээр. Энэ тухай тус сургуулийн удирдлагууд нь мэддэг болов уу... Олон улсын гэхээсээ илүү эзгүйрсэн “Их Засаг” болоод байна уу гэлтэй. Аль ч их сургуульд судалсан хичээл дээрээ шалгалт өгч унасан оюутнууд нь кредит-ний мөнгө төлж дахин судалдаг бол, энд бол үйл явц арай өөрөөр явагдана.

Мөнгө, цаг хугацаа хэмнэх хамгийн оновчтой гэгдэх харамсмаар увайгүй арга нь уурын зуух руу нүүрс зөөн гал түлж, “кочегар” хийх. Ингэж чадвал шалгалтандаа унахгүй, дүнгээ гаргуулж болно. Энэ мэтээр л бидний хойч үе юу сурч мэдээд, юуг хийж бүтээгээд явааг хэлэхэд ч бэрх болж. Их сургуульд хүүхдээ оруулж, ирээдүйн амьдралыг нь баталгаатай болгож өгөхийн тулд ихэнх эцэг эхчүүд хуруу хумсаа хугалах шахам цуглуулсан мөнгөө иймэрхүү сургуульд төлөх нь дэндүү харамсалтай. 

Эрдэм ном сургах гэж бус нүүрс зөөлгөх гэж энэ сургуульд мөнгө төлж, хүүхдээ даатгах уу, эсвэл хэдхэн жилийн дараа үнэгүйдэх дипломтой Солонгос улсын хар ажилчдыг бэлтгэх үү гэдгээ бас л бодолцох ёстой. Суу ухаант Монгол хүмүүний үр хойч чухам хаана сурч боловсроод байна вэ... “Их Засаг” нэртэй иймэрхүү сургуулиуд боловсролын салбарт 24 жил үйл ажиллагаа явуулсан ч юу хийж бүтээв... Хөөрч гангарч хийрхэхээс өөр юу хийв, тэд. Өдрөөс өдөрт хөгжин боловсорч байгаа орчин цагийн залуусын дэргэд өнөөх хоцрогдсон арга барил, бакалаврын зэрэгтэй “кочегар” нь байрандаа байсаар л...









Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
zochin Bagsh nar ni chi gesen yu ch medexgvi yamar ch uxamsargvi teneg garuud bdag yum.gadaad xelnii bagsh nar nizvgeer mongold tenej yabaa yamar ch bolovsrolgvi teneg garuud xicheel zaana
IP:202.179.24.237  2018-07-02 18:49:51
Zochin surahaa l bolichih tegeed l bolloo shd
IP:64.119.17.90  2018-07-03 13:16:33
auwowlnc R3m8D5cxwvnguuqlkp, [url=http://wolodwrlrvvb.com/] wolodwrlrvvb[/url], [link=http://fporidepxncp.com/ ]fporidepxncp[/link], http://wggnxfsbvzkp.com/
IP:5.188.211.24  2018-07-07 08:08:12
cqzsbco hWZtusvtljbnbnzgqv, [url=http://srmfpmygjlyx.com/] srmfpmygjlyx[/url], [link=http://qgmbagkcfitl.com/ ]qgmbagkcfitl[/link], http://gybognnnlahj.com/
IP:5.188.211.24  2018-07-07 08:08:13
1
IP:110.74.216.131  2018-10-30 10:37:49
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.