Хүмүүс: |
"Авьяаслаг Монголчууд" шоу нэвтрүүлгийн хөтлөгч Анхбаяр хуримаа хийжээ. Шоу бизнест хөл тавиад арваад жил болж буй тэрээр энэ хугацаанд өөрийн орон зай, байр суурийг хэдийнээ бий болгоод амжсан бөгөөд түүнийг "MCS" группийн Дэд Захирал Ж.Оджаргалын нагац дүүтэй дэр нэгтгэсэн гэдгийг хэн хүнгүй сайн мэднэ. Хосууд хэдийнээ хөөрхөн охины аав, ээж болоод амжсан бөгөөд шар өнгөөр голлосон тэдний хуриманд урлаг соёлын төдийгүй бизнесийн салбарын олон эрхмүүд хүрэлцэн ирж баяр хүргэн хосуудад хүндэтгэл үзүүлсэн байна.
Б.Болор
Эх сурвалж: Factnews.mn