Хүмүүс: |
Монгол улсын иргэн Ж.Соёлтыг БНХАУ-ын тал Бээжингийн олон улсын нисэх онгоцны буудал дээрээс тодорхойгүй шалтгаанаар баривчилснаас хойш хэл сураг гарсангүй удсан билээ. Нэгдүгээр сарын 6-ны өдөр болсон баривчилгааны дараа Монгол улсын Гадаад хэргийн яам БНХАУ-ын гадаад хэргийн яаманд удаа дараагийн нот бичгийг гардуулж байгаа ч тоймтой хариу өгөлгүй өдийг хүрсэн юм. Харин түүнийг сулласан талаарх мэдээг авлаа.
`Нөхөр маань дөнгөж сая гэртээ орж ирлээ` хэмээн түүний эхнэр Я.Гантуяа бидэнд мэдээллээ.
Эх сурвалж: Сэтгүүлч