Жүжигчин Николь Кидман хосуудыг мессеж бичилцэхгүй байхыг зөвлөв

2018/07/03
Share |
Хүмүүс:
Жүжигчин Николь Кидман хосуудыг мессеж бичилцэхгүй байхыг зөвлөв

Холливүүдийн алдарт жүжигчин Николь Кидман өөрийн нөхөр болох Каунтри дуучин Кит Урбантайгаа хамтран амьдраад 12 жилийг ардаа үджээ. Үлгэр жишээ хосуудын тоонд зүй ёсоор багтдаг тэд хоорондоо мессеж бичихийг тийм ч сайхан санаа гэж боддоггүй ажээ. Учир нь мессеж хүлээн авсан хүн өөрийн өнцгөөс асуудалд хандах эрсдэл өндөртэй байдаг бөгөөд "Бид үргэлж хоорондоо утсаар ярьдаг, FaceTime-аар холбогддог. Гэхдээ бид хэзээ ч бие биерүүгээ текст хэлбэрийн мессэж илгээдэггүй. Мессэж нь ихэнхдээ бодит байдлыг гуйвуулж, харилцагч талдаа ташаа ойлголт төрүүлэх магадлалтай байдаг гэж би боддог.  Миний хайртай хүн бид хоёрын хооронд ямар нэгэн үл ойлголцол үүсэхийг би хүсэхгүй байна. Бид дуу хоолойгоороо, бие биедээ хүрэлцэх арьсныхаа мэдрэхүйгээрээ ойлголцдог" хэмээсэн байна. Техник технологийн хөгжлөөс үүдэн хосуудын харилцаанд ихээхэн ан цав үүсч амьд харилцаа үгүй болсон нь ихээр ажиглагдах болсон өнөө үед хосуудыг илүү бодитой харилцаатай байхыг тэрээр өөрийн зүгээс ийн зөвлөсөн байна. 

 

Image result for Жүжигчин Николь Кидман нөхөр

 

Image result for Жүжигчин Николь Кидман нөхөр

 

Image result for Жүжигчин Николь Кидман нөхөр

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.