Хүмүүс: |
Бидний хойд хөршид зохион байгуулагдсан "Хөлбөмбөгийн ДАШТ-2018" өчигдөр өндөрлөсөн. Санаанд оромгүй тоглолтуудаар дүүрэн байсан тус тэмцээнд Франц улсын шигшээ баг 4:2 ын харьцаатайгаар түрүүлж аваргын алтан цомын эзэн болсон бөгөөд тус тэмцээн хөлбөмбөгийн ДАШТ-ий түүхэн дэх хамгийн олон үзэгчтэй тэмцээний эхний тавд албан ёсоор бичигдэж эхэлжээ. Тус тэмцээний 64 тоглолтыг нийтдээ 3 031 768 хүн ирж үзсэн хэмээх тоон судалгаа гарсан бөгөөд түүхэн дэх хамгийн их үзэгчийг АНУ-д болсон ДАШТ (3 587 538) цуглуулж байсан ажээ.
Б.Болор
Эх сурвалж: Factnews.mn