Хүмүүс: |
Энэ удаагийн ДАШТ тун ч дуулиан шуугиантай болж өнгөрлөө. Дэлхийн аваргаар шалгарсан Францын довтлогч 19 настай Килиан Мбаппе ДАШТ-ий бүх орлогоо сайн үйлсийн санд хандивлажээ.
“Эх орныхоо төлөө талбайд гарсныхаа төлөө мөнгө авах ёсгүй. Харин ч нэр төрийн хэрэг байх ёстой” гэж үздгээ тэрбээр өмнө нь өгүүлж байсан удаатай.
Мбаппе ДАШТ-ий тоглолтод гарах бүртээ 20 мянган еврогийн урамшуулал авч байсан аж. Мөн үүн дээр долоон тоглолтод оролцож дөрвөн гоол оруулсны урамшуулал, дэлхийн аварга болсны урамшуулал нэмэгдээд нийтдээ 490 мянган еврог хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг биеийн тамир спортод хамруулах сайн үйлсийн аянд хандивласан байна.
.
Р.Гэгээ