20 настай Каяли Женнер тун удахгүй долларын тэрбумтан болно

2018/07/18
Share |
Хүмүүс:
20 настай Каяли Женнер тун удахгүй долларын тэрбумтан болно

Реалити шоуны од Ким Кардашианы хамгийн бага дүү болох Каяли Женнер эгч нараасаа ч баян болох нь ээ. Саяхан анхны үрээ өлгийдөн авсан тэрээр 20 настай бөгөөд түүний үүсгэн байгуулсан "Kylie Cosmetics" олон улсын хэмжээнд ашиг орлогоо тэргүүлээд буй аж. Байгуулагдаад хоёр жил гаруйхны хугацаанд  660 сая ам.долларын  ашиг олж нийтдээ 900 сая ам.долларын хөрөнгөтэй болоод буй тэрээр тун удахгүй долларын тэрбумтан болох нь ээ. Манай дэлхий дээрх хамгийн залуу тэрбумтнуудын эгнээнд тун удахгүй багтах гэж буй тэрээр өөрийн хөдөлмөрөөр хөрөнгө босгосон энтрепренер гэдгээрээ ялгарч буй бөгөөд  Марк Цюкерберг 23 настайдаа, Snapchat-ын Эван Спиегель 24 настайдаа тэрбумтан болж байжээ. Тэрээр өөрийн инстаграм хуудасны 110 сая дагагч, твиттер хуудасны 25,6 сая дагагчийг өөрийн зорилтот бүлэг болгон өөрийн биеэр бүтээгдэхүүнүүдээ сурталчилдаг бөгөөд үндсэн орлогынх нь 90 хувийг "Kylie Cosmetics" бүрдүүлж үлдсэн хувийг бусад брэндүүдтэй хийсэн сурталчилгааны гэрээнээс олдог байна.


Холбоотой Зураг

 

kylie jenner зурган илэрцүүд

 

kylie cosmetics зурган илэрцүүд

 

kylie cosmetics зурган илэрцүүд

 


 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.