Сармис ашиглан өөрт хуримтлагдсан муу энергиэ зайлуулж болно

2018/07/18
Share |
Хүмүүс:
Сармис ашиглан өөрт хуримтлагдсан муу энергиэ зайлуулж болно

 Бид бүхний өдөр тутамын хоол хүнсэндээ өргөн хэрэглэдэг сармис сөрөг энергийг ор мөргүй алга болгох шидэт зэвсэг болдог ажээ. Уг домыг Оросууд маш их хийдэг бөгөөд уг дом нь танд тохиолдож буй элдэв саад бэрхшээл, муу энэргиэс салгаж тань руу ирэх сөрөг энергийг саармагжуулж өгдөг байна. 

 

Уг сармисны домыг та  : 

- Муу муухай зүйлсийн цээр гаргах
- Таагүй зүйлсээс өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах
- Хэл ам хэрүүл тэмцэлтэй үед ашиглах
- Сэтгэл санаа хэцүү үед ашиглах
- Бие эрхтэн тавгүй үед ашиглах гэх мэт олон үйлд ашиглаж болно.
- Мөн тань руу чиглэсэн хэн нэгний таагүй зүйлсээс өөрийгөө болон гэр бүлээ хамгаалахын тулд ашиглана.

Ингэхийн тулд та бүхэн

1. Гэртээ 1ш тэвнэ бэлдэнэ.
2. Төвөөс дом хийлгэсэн сармисаа хүлээж авсны дараа гэртээ очоод сармисаа хумс хумсаар нь задална. Тэгээд гэрийн эзэн, гэр бүлгүй бол гэрийг хэн нь толгойлж байгаагийнхаа оныг олох бөгөөд төрсөн оныхоо төгсгөлийн тоог буюу махбодоо олно. Жишээлбэл та 1986 онд төрсөн бол төгсгөлийн тоо нь 6 гэсэн үг.


0,1-ээр төгссөн оны хүмүүс
Хойд, баруун
2,3-өөр төгссөн оны хүмүүс
Хойд
4,5-аар төгссөн оны хүмүүс
Зүүн
6,7-гоор төгссөн оны хүмүүс
урд
8,9-өөр төгссөн оны хүмүүс
Баруун өмнө
3. Төгсгөлийнхөө тоог буюу зүгээ олсны дараа гэрийн эзэн сармисаа задална. Тэгээд 3ш хумс сармисаа дээрх зүгрүүгээ гаргаж хаяна.
4. 28см цагаан утас хэрэг болох бөгөөд уг утсаа үлдсэн хумс сармисныхаа тоонд хувааж тэгш хайчилна.
5. Тэвнээрээ сармисаа цоолж, уг тайрсан цагаан утсаа сүвлэнэ.
6. Сүвлэсэн сармиснуудаа нэг нэг ширхгээр нь том өрөө, жижиг өрөө, гал тогоо, коридор, ажил гэх мэтчилэн тараан байршуулж хуваана. Тухайн өрөөний хаана нь ч сармис байрлаж болно. Тэгээд дараагийн долоо хоног буюу шинийн 15 хүртэл гэртээ байлгаад маргааш нь буюу мягмар гаригт дээрх өмнө хаясан зүгрүүгээ сармисаа хаяна. Гэртээ болон ажил дээрээ тараан байршуулсан сармисаа тухайн хэсэгт байгаа бүх муухай зүйлийг шингээн авч байна гэж үзнэ. 
Ингээд сармисны хамгаалалтын домыг хааж дуусгана.

 

Хүүхэд хамгаалах зан үйл:

Бэлдэх зүйлс:
- Цагаан өнгийн торон материал.
- Бүтэн толгой сармис
- Хөх өнгийн тууз
Энэ зан үйлийг Европчууд их хийдэг байна.
- Хүүхэд хар дарж зүүдлэх
- Ямар нэгэн зүйлд байнга бэртэх гээд байх үед
- Хөнгөн өвчнөөс салахгүй байх үед
- Уйтгартай болох
- Идэвх чармайлтгүй болох гэх мэт зүйлсээс энэ дом нь найдвартай хамгаална. 


Сармисны өөрийн  цагаан тор байж болно. Сармисаа ууттай нь гал тогооны өрөөнийхөө цонхны ойролцоо байрлуулаарай.Монгол гэрт амьдардаг айлууд тоононоосоо зүүж болно.Тэгээд цагаан торныхоо амсрыг хөх туузаараа ороож тавина. Туршаад үзээрэй.


 


 


 


 

 

 

 

Ж.Сондор

Эх сурвалж: Factnews.mn

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.