Тэмээтэй аялагч Байгалмаа: Хөдөлмөрч хүний хөлс урсаж байхад ,шүүмжлэгчийн шүлс үсэрч байдаг

2018/07/21
Share |
Хүмүүс:
Тэмээтэй аялагч Байгалмаа: Хөдөлмөрч хүний хөлс урсаж байхад ,шүүмжлэгчийн шүлс үсэрч байдаг

Тэмээтэй аялагч бүсгүй Байгалмаагийн тухай олон мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж олныг талцуулаад байсан. Гэсэн хэдий ч зорилгоосоо буцаж няцалгүй аяллаа үргэлжлүүлсээр байгаа тэрээр эх орноо амжилттай сурталчилж буй бололтой. Тэрээр нэгэн баярт мэдээг өөрийн цахим хуудсаар дамжуулан олонд хүргэсэн байх бөгөөд үүндээ "Нэг сард 3 сая зорчигч үйлчлүүлдэг Катар Эйрвэйсийн сар бүрийн сэтгүүлд миний аялал тавигдлаа. Тийм ээ би явж байгаа мэт боловч Монгол соёл,түүх,Монгол тэр чигээрээ энэ аялалтай яваа. Энэ бол миний Монгол хүнийхээ үүргийг сайн биелүүлж байгаа эхлэл. Өөрийнхөө зүгээс улсдаа, Аялал жуулчлалд,үндэсний үйлдвэрлэлд хийж өгч чадах хамгийн том дэм минь.Олон улсын хүрээнд хийж чадах хамгийн том суртчилагаа минь. Зөвхөн тэмээн аялал ч биш АНУ Лас Вегаст Монгол гэр жуулчны бааз сүндэрлэн босох цаг ирлээ...Хэдхэн сарын дараа ашиглалтад бүрэн орох тул Америкт байдаг хүмүүс зочлоорой. Манай хамт олны их хөдөлмөр зүтгэлээр бүх тавилга ,гэр, тэмээ болон морины эмээл болон Монголыг илэрхийлдэг олон зүйлс контейнерт ачигдахад бэлэн болоод байна....Аливаа зүйлийн гол хөгжил нь нөр их хөдөлмөр,зүтгэл, тууштай зан, унасан ч хөл дээрээ илүү бат зогсох хүчинд оршдог...Би хувь заяаныхаа эзэн,сүнснийхээ ахмад....Зүтгэсээр л байх болно...Хөдөлмөрч хүний хөлс урсаж байхад ,шүүмжлэгчийн шүлс үсэрч байдаг... " хэмээсэн байна. Түүний тэмээтэй хийх аялал амжилттай болж чадвал Монгол улсыг дэлхийд амжилттай сурталчлах асар том хөшүүрэг болох нь дамжиггүй ажээ.

 

Image may contain: 1 person, mountain, outdoor and nature

 

Image may contain: text

 

No automatic alt text available.

 

Image may contain: sky, cloud, house, outdoor and nature

 

Image may contain: 2 people

 

No automatic alt text available.

 

Image may contain: shoes

 

Image may contain: people sitting and shoes

 

No automatic alt text available.

 

Image may contain: outdoor

 

No automatic alt text available.

 

Image may contain: indoor

 

No automatic alt text available.

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.