Н.Ган-Од: Байхгүй гэдэг үгсээр амьдралаа бүү харлуул

2018/07/24
Share |
Хүмүүс:
Н.Ган-Од: Байхгүй гэдэг үгсээр амьдралаа бүү харлуул

Япон улсад Казинотой усан онгоцон дээр тайчиж байгаагаа дурдсан Ган-Од Баяр Наадмын өдрүүдэд эх орондоо хэд хоноод буцжээ. Ирээд буцахдаа зөвхөн гадаадынханд үйлчлэх"H7" Шөнийн клубт Орос, Европ, Монгол бүжигчидтэй хамтран бүжиглээд явсан тэрээр ийн амьдралаа элбэг хангалуун байлгахын тулд хэлж болохгүй үгсийг дурджээ. Энэ тухай тэрээр "Байхгүй гэдэг үгсээр амьдралаа бүү харлуул байхгүйн зовлон их мэт атлаа өчүүхэн зүйл юм. Мөнгө байхгүй эд эдлэл байхгүй хоол унд хувцас байхгүй үргэлж л байхгүй байхгүй гэх үгэнд нь баяссан чөтгөрүүд бахдалтайгаар бүх зүйлсийг нь аваад байх. Байгаа даа баярлах чанар нь үгүй болж бусдын бий болгосон зүйлийг хомхойрон харж улангассан дайрах нь гунигтай. Хайр байхгүй хайрлуулмаар байна гэх хайрлах сэдэл өөрт нь өчүүхэн ч үгүй бусдаас л авах гэх. Мөнгө үгүй гэж тэнгэр харан зогсох мөнгөө олох аргаа дотроосоо ухахаа мэдэхгүй гаднаас эрэн онгично. 

Юу ч үгүй хүн гэж байдаггүй юм болгон бий гагцхүү түүнээ нээж харах мэлмий үгүй л хүн байдаг. Байхгүй гэдэг үг бий болох зүйл дээр хэрэглэгдэх дор бий болохгүй зүйлд илүү мэт биднийг орхин одсон бүхнээ л байхгүй гэж шаналан хоосон мэт санагдахаас бусдаар бол үл хэрэглэмээр. Сэтгэл хийгээд мөн чанар нь юунд ханахаа өөрөө ч үл ухах хэт төгс уруу тэмүүлэн гансарч тэрэндээ өөрийгөө хүлэн гиюүрч орших нь буруу мэт.Хэтэрхий төгс гэж үгүй төгсөрхөөрөө л гуниг болон хувирдаг мэт юунд хүрэх гэж одоо байгаагаа үгүйсгэж амьдрах гэж. Буйд алсад байх юм бүхэн сайхан чи түүний хар талыг хараагүй болохоор яг тулаад очвол бүх зүйл л сүүдэртэй байдаг тэр барааныг нь бас үгүйсгэж холдох уу хүрч очих уу чиний л хүссэн зүйл гээд чиглээд хүрэх тэнхэл байгаа юу гэдгээ бодмоор. Зүгээр л энгийн бай бүх зүйлс харагдаж буй шигээ сайхан үгүй. Байхгүй биш байгаа мэтээр алх тойрсон чөтгөрүүд чинь таниас хулжин одох болно. Үнэ цэнэтэй бөгөөд үнэн л бай тэгэхэд л хангалттай бусад нь аяндаа л бүтнэ" хэмээсэн байна. Өнөөг хүртэл өөрийн хүсэл сонирхлоороо амьдарч ирсэн түүний амьдралдаа баримталж ирсэн зарчим энэ бололтой. 

 

 

Image may contain: 1 person, sitting and indoor

 

Image may contain: 2 people, people smiling, people sitting and indoor

 

Image may contain: 1 person, standing, sky and outdoor

 

Image may contain: 3 people, people smiling, people standing and outdoor

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
zochin Xiilch Deegii ene 2 xudlaa mundag bolox geed yadtsan yanxanuud.Xugshin gadaad eriin ubchin tussan 2 mal
IP:202.179.24.1  2018-07-24 12:11:52
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.