Зохиолч Б.Шүүдэрцэцэг: Одонгоор яагаад ээжүүдийг хуурсаар байгаа юм бэ!

2018/07/25
Share |
Хүмүүс:
Зохиолч Б.Шүүдэрцэцэг: Одонгоор яагаад ээжүүдийг хуурсаар байгаа юм бэ!

Зарим төрөх эмнэлгүүд төрөх гэж буй эхчүүдэд хатуурхан мөнгө, танил талгүй л бол хүн чинээ үздэггүй тухай хэн хүнгүй сонсож байсан болов уу. Олон жилийн турш хэрэглэсэн хуучин ор, өлгий сэлт дээр шинэхэн төрж буй иргэнээ угтан авч буй төрөх эмнэлгүүдэд зохиолч Б.Шүүдэрцэцэг тун ч шүүмжлэлтэй хандав. Тэрээр "Өө, үгүй байлгүй дээ! Үгүй гэж надад хэл л дээ! Одоо ч ийм орон дээр энхрий үрсээ төрүүлсээр байхад, одонгоор яагаад ээжүүдийг хуурсаар байгаа юм бэ! 10 гаран жилийн өмнө намайг сүүлийн удаа төрөхөд л ийм байсан ш дээ! Тэгээд л томчууд нь 3 гал, Интермед, эсвэл Солонгос, Америкт эхнэр, хүүхдээ төрүүлчихнэ. Эгэл ардууд яах нь хамаагүй юм уу??? Арай ч дээ!!! Хүүхдүүд томорчихсон болохоор мэдээгүй яваад байлаа. Гунигтай юм бэ! Тэгээд одонгоор эхчүүдийг хуураад, нийгэм нь ч эхчүүд юу туулж тэр олон үрсээ төрүүлж өсгөж буйг нь биш, олон хүүхэдтэй мөртөө хэр туранхай, хэр гоё сайхан байгааг нь өнгө харан шуугьж байдаг нь яасан гунигтай юм бээ!!!  Яана аа. Тэгээд хүүхдийн эмч, цэцэрлэг ясли, гадаа зугаалах явган хүний зам ч үгүй байж хүүхэд төрүүл, Монголын үрс маш олон болтугай гэж хөөргөх юмаа!" хэмээн бухимдаад авав. Төрөх эмнэлгийн орчинг сайжруулж эхчүүдийн тав тухтай байдлыг хангах тал дээр анхаарлаа хандуулахыг холбогдох албан тушаалтнуудаас хүссэн эхчүүд түүнтэй санал нэг байгаагаа илэрхийлсэн байх бөгөөд улсын эмнэлгүүдийг орчин нөхцөл болоод үйлчилгээгээ сайжруулахыг шаардаж эхэлжээ. 

Image may contain: 1 person, smiling, stripes

 

No automatic alt text available.

 

Image may contain: bedroom and indoor

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
зочин дэмжиж байна. Хүүхдээ 3 нас хүртэл нь харж байгаа эцэг, эхэд сар бүр мөнгө өгөх хэрэгтэй. нэгэнт ясли цэцэрлэгээр хангаж чадахгүй нь үнэн тул сард өгдөг мөнгийг нь ахиухан өгөх хэрэгтэй.
IP:202.131.245.69  2018-07-25 12:18:39
Зочин Дэмжиж байна. Маш чухал, хэрэгтэй асуудлыг хөндсөн байна. Төрөх эмнэлгүүдийг орчин үеийн маш тохилог байдлаар сайжруулахыг ЗГ, ЭМЯ-наас онцгойлон анхаарч, нэн даруй хэрэгжүүлэх хэрэгтэй.
IP:103.212.116.44  2018-07-25 13:09:40
Сэрэлт Дэмжиж байна. Эмэгтэй хүнийгсексэндээ сайн юм байна гээд одон өгөх чинь цаагуураа доромжилж л баЙгаа хэрэг шүү дээ. Ерөнхийлөгч тгээд одонгоо гардуулахдаа зарим хүүхнүүдийнх нь гарыг барихдаа жуумалзаад л...
IP:202.9.42.250  2018-07-25 13:27:02
Dorj Huuhded eelgui uls, uls turchidiin ehner huuhduud mongold tutuhgui bga
IP:124.171.83.157  2018-07-25 20:20:40
kkkk Otgonbayar gedeg eej aavaas ugsun neree shuudertsetseg ene ter geed soliulaad medrel avgai shuu
IP:27.123.212.137  2018-07-26 12:32:10
Ккк Шүүдэрцэцэг нэрээ сольж нтр жоохон атаархуу хэл амтай авгай. Гэхдээ энэ удаад зөв юм хөндсөн бн. Монголын төрөх эмнэлгүүд гадны мал амьтны эмнэлгүүдээс 70% дор бдг шүү. Бусад эмнэлэг бүр тухгүй цаанаа л эвгүй юм билээ хэвтсэн хүн эргэж очихоор муухай. Ялангуяа жорлонгийн асуудал маш хүнд яана даа монголын эрүүл мэндиын салбар 1970 аад оны хөгжилтэй гэж дүгнэгддэгийн билээ
IP:202.9.42.10  2018-07-26 23:24:30
Зочин Төрхүүд аймшигтай. Манай эхчүүд хатуу хэлэхэд малаас дор нөхцөлд төрдөг. Таньдаг эмч, сувилагч байхгүй бол үхнэ. Ямарч эмнэлэгээс амьд гарах магадлал тун муу. Эмч сувилагч нь ачаалал ихтэй,яагаад ч хүндээ хүрдэггүй, сэтгэл дутмаг, маш хэцүү. Цалингий нь олигтой нэмээд орон тоогоо нэмэж нэг эмч,сувилагчид ноогдох үйлчлүүлэгийн тоог багасгаж чанарын дээд түвшинд хүүхдүүдээ хүлээж авч эхчүүдийг ээж, аав шиг нь асарч тойлох хэрэгтэй. Хүнийг хүн гэж үзэх сэтгэхүйд эмнэлэгийн бүх ажилчидыг сургах хэр
IP:139.5.219.192  2018-07-27 17:22:45
Төрөгч Эх нялхсын дутуу төрөлтийн тасаг бүр гамшиг. Өрөө нь хуучирч муудсан, хөнжил, гудас нь нил цус. Цалингаасаа илүүчилж, мөнгөө цуглуулаад нэг өрөө ч болов тохижуулж өгмөөр санагдсан.
IP:202.179.25.176  2018-07-27 20:24:27
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.