Хүмүүс: |
Зохиолын дууны ертөнцөд шинэ салхи сэвэлзүүлэн хослон дуулсаар гарч ирсэн дуучин Болд, Чулуунчимэг нар "Жаргалтай айл манайх" хэмээн дуулж байсан цаг саяхан. Гэсэн хэдий ч дуучин Болдыг нэг ангийн найз болох дуучин Мөнгөнцэцэгтэй хайр сэтгэлийн холбоотой болсон гэх мэдээлэл төд удалгүй цацагдаж эхэлсэн бөгөөд тэрээр үүнийг үгүйсгэж байсан ч даравч далдайж булавч бултайдгийн үлгэрээр цаг хугацааны эрхэнд тэдний харилцаа олонд ил болсон. Саяхан шинэхэн үрээ өлгийдөн авсан Болд, Мөнгөнцэцэг нар "Хосын ятга" хэмээх дуугаа гаргасан бөгөөд олон нийт тэднийг тийм ч сайхнаар хүлээж авсангүй. Тэд дахин хамтран уран бүтээл хийх нь тун ч эргэлзээтэй болж эхэлсэн бөгөөд тэднийг тус дууг зөвхөн өөрсөддөө зориулан гаргасан байж магадгүй хэмээх хүмүүс олон байх ажээ.
Дуу сонсох:
Б.Болор
Эх сурвалж: Factnews.mn