Монгол-Туркийн хамтарсан сургуулийн захирлыг хулгайлжээ

2018/07/27
Share |
Хүмүүс:
Монгол-Туркийн хамтарсан сургуулийн захирлыг хулгайлжээ

Монгол-Туркийн хамтарсан сургууль үйл ажиллагаагаа явуулаад 24 жилийн нүүрийг үзэж буй. Тус сургуулийн захирал болох Вейсел Акчайг өнөөдөр өглөө 9 цагийн орчим гэрийнх нь үүднээс хулгайлжээ. Эх сурвалжийн дурдаж буйгаар цагаан өнгийн "Старэкс" машинтай хүмүүс түүнийг хулгайлсан гэх бөгөөд Туркийн тагнуулынхан ийм үйлдэл хийсэн байж болзошгүй хэмээн үзэж буйгаа дурджээ. Харин цагдаагийн байгууллага саарал өнгийн "Аlphard" маркийн машинтaй этгээдүүд түүнийг хулгайлсан гэх бөгөөд хуурамч дугаартай явж байсан нь тогтоогдсон байна. Хэрэв гадаадын тусгай байгууллага Монголд мөрдөн шалгах нууц ажил явуулбал хууль зөрчсөн үйлдэл болох бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа гэнэ. Түүнийг ийн хулгайлан хил гаргахаар нисдэг тэрэг ирсэн байж болзошгүй бөгөөд Монголын тусгай хүчний ажилчид болон УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны гишүүн Лу.Болд, ЗТХЯ, ИНЕГ, ХХЕГ, ГЕГ-ын холбогдох хүмүүс Буянт-Ухаа нисэх онгоцны буудалд ажиллаж байгаа ажээ. 

 

Image may contain: 1 person, suit and outdoor

 

 

Image may contain: airplane

 

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
иргэн Туркууд ийм араншинтай улс. Манайхны хөл алдаад байдаг түрэгийн гэх хэдэн чулуунуудыг нь ачиж өгөөд явуул. Эх орныхоо газар дээр байгаа хогийг та нарын өвөг дээдсийн юм гээд байдаг малаас дор тэнэг улс монголоос өөр хаана ч байхгүй.эсвэл тэр чулуунуудыг устгаж булж хаях ёстой. Тэд удахгүй ”нутаг” таа ирж суурьших биз
IP:66.181.176.52  2018-07-27 20:05:13
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.