Вейсел Акчайг эрүүгийн цагдаагийн газар байцааж байна гэв

2018/07/28
Share |
Хүмүүс:
Вейсел Акчайг эрүүгийн цагдаагийн газар байцааж байна гэв

Өчигдөр өглөө 9,30 минутын орчимд Монгол-Туркийн хамтарсан сургуулийн захирал Вейсел Акчайг хулгайлсан хэмээх мэдээлэл цацагдаад байсан билээ. Түүнийг саарал өнгийн "Alphard" загварын машинтай этгээдүүд хулгайлан авч явсан гэх бөгөөд түүнийг хил гаргахаар нисдэг тэрэг Буянт- Ухаа нисэх онгоцны буудал дээр ирсэн тухай дурдаж байсан. Тус мэдээллийн дагуу Монголын тусгай хүчний ажилчид болон УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны гишүүн Лу.Болд, ЗТХЯ, ИНЕГ, ХХЕГ, ГЕГ-ын холбогдох хүмүүс Буянт-Ухаа нисэх онгоцны буудалд ажилласан бөгөөд өчигдөр орой тус онгоц хөөрөн нутаг буцжээ. Эх сурвалжуудын дурдаж буйгаар Ачкайг тус нисдэг тэрэг авч яваагүй бөгөөд түүнийг Монголын хууль хяналтын байгууллагынхан байцаахаар авч явсан гэв. Сэжигтэй этгээдүүдийг илрүүлсэн гэх бөгөөд нисдэг тэрэг буцаж ирэн түүнийг авч явж болзошгүй хэмээх хардлагатай байгаагаа түүний ойр дотныхон мэдээлж буй ажээ.

 

Image may contain: 1 person, suit and outdoor

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
zochin negent ingej haraand urtsen bol evteihen shig alban yosor butssan ni deer eswel uur uls orond orognbol hussen ni deer deeBarivbchlah shaardlagai l nuhur baisan baih
IP:182.160.0.185  2018-07-28 16:56:34
Зочин Хууль дүрэмээ чангатгах хэрэгтэй
IP:124.5.48.199  2018-07-29 21:06:48
Zochin Amind halgui oor zondoo l ajil baina mongold hen ch olsoj uhdeggui.
IP:64.119.21.188  2018-07-30 11:08:10
zochin amerikruu l tsagaachilsan ni deer bolovuudaa
IP:66.181.160.4  2018-07-30 13:59:39
Монгол Бид монголчуудынхаа төлөө ингэж их хнхаардаг билүү. Энэ туркууд бид нар шиг монгол хүнийг ингэж хамгаалах уу
IP:172.58.140.25  2018-08-01 01:12:36
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.