Хүмүүс: |
Хотын захиргаанаас хотын өнгө үзэмж болон хүнсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна хэмээн ТҮЦ-нүүдийг нэг хэсэг албадан нүүлгэж олон ч иргэдийн нулимсийг бараад байсан. Багагүй хэрүүл тэмцэл үүсээд намжаад байсан энэхүү асуудал өнөөдөр дахин сэдрэв. "Өргөө" кино театрын урд байрлах автобусны буудал дээр байх ТҮЦ-нүүдийг өнөөдөр өглөө албадан нүүлгэсэн бөгөөд эдгээр ТҮЦ-нүүдийн оронд сандал болон хогийн сав байрлуулr эхэлжээ. ТҮЦ эрхлэгчид эсэргүүцэл үзүүлсэн боловч тэдэнд хүч хэрэглэн ТҮЦ-нүүдийг ачиж байсан бөгөөд "Өргөө" кино театрын захиалгаар БГД-ийн Газарын алба энэхүү ажлыг хийж гүйцэтгэсэн байна. ТҮЦ эрхлэгчид энэхүү ТҮЦ-ээ 6-10 сая төгрөгөөр худалдан авсан гэх бөгөөд "Үйлдвэр худалдаа эрхлэх зөвшөөрөл"-өө бүгд авсан байсан гэнэ. Гэсэн хэдий ч "Газар эрхлэх зөвшөөрөл" өгөөгүй гэх бөгөөд иргэд Төрийн байгууллага ийн хоорондоо уялдаа холбоогүй ажиллаж буйд гомдолтой байгаагаа илэрхийлжээ. Тэд бүгд банкинд зээлтэй хэмээсэн бөгөөд олон сая төгрөгөөр худалдан авсан хөрөнгө нь ийн салхинд хийсч байгаад гомдолтой байна хэмээсэн ба ТҮЦ-ээ өөр газар байршуулах өргөдөл сарын өмнө илгээсэн боловч одоог хүртэл хариу ирээгүй байна гэв. Харин "Өргөө" кино театрын холбогдох ажилтан "Цаанаасаа ийм захирамж гарсан гээд үүрэг өгсөн. Бид нар захиалаад ТҮЦ-ийг аваач ээ гэсэн юм бол байхгүй" хэмээх тайлбарыг өгчээ.
Б.Болор
Эх сурвалж: Factnews.mn