БНСУ-д сурч буй гадаад оюутныг цагаачлалын ажилчид бүлэглэн зоджээ

2018/08/07
Share |
Хүмүүс:
БНСУ-д сурч буй гадаад оюутныг цагаачлалын ажилчид бүлэглэн зоджээ

БНСУ-д хууль бусаар оршин сууж буй гадаадын иргэдийг хянан шалгах ажиллагаа үргэлжилж буй билээ. Энэхүү ажиллагааны үеэр тус улсын цагаачлалын албаны хяналт, шалгалтын ажилчид Узбекстан улсын оюутан К-г бүлэглэн зодож улмаар 5 хоногийн турш түр хорих байранд саатуулсан байна. Зуны амралтаараа төлбөрөө олох зорилгоор барилга дээр ажиллаж байсан түүнийг түр амрах зуур энэхүү үйл явдал болсон бөгөөд оршин суух үнэмлэхээ үзүүлэх гэтэл түүнийг хяналтын ажилтнууд бүлэглэн зодон улмаар түр хорих байрлуу авч явсан байна.  Ийн түүнийг тав хоног саатуулсны эцэст биеийн байцаалтыг шалган сулласан бөгөөд тэдний энэхүү үйлдэл чамгүй шүүмжлэл, маргаанийг дэгдээгээд буй аж. Хяналтын албаны ажилчид энэ тухайгаа ""Тухайн гадаад иргэн нь барилга дээр ажиллаж байсан тул бидэнд эсэргүүцэл үзүүлсэн тохиолдолд амь насанд аюултай байж болох төмрөнд эд зүйлс ихтэй байсан. Тиймээс дөхөж очсон даруй бидний шаардлагыг биелүүлэхээс татгалзаж эхэлсэн тул аргагүй хамгаалалт хийсэн" хэмээн мэдүүлсэн байна. 

 

Image may contain: one or more people and people standing

 

 

Бичлэг үзэх:

 

 

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.