Г.Мөнх-Эрдэнэ: Ц.Энгүүн миний хувьд төгс дуучин

2018/08/07
Share |
Хүмүүс:
Г.Мөнх-Эрдэнэ: Ц.Энгүүн миний хувьд төгс дуучин

Нэг үе биднийг цэнхэр дэлгэцийн өмнө уяж байсан дэлхийн хэмжээний шоу болох “The Voice of Mongolia”-ийн хагас шигшээн шилдэг оролцогч Г.Мөнх-Эрдэнэтэй хэдхэн хором ярилцсан билээ. Тэрбээр Отгонбаяр шүүгчийн багийн шилдэг хоёр оролцогчийн нэгээр шалгарсан байдаг. 22 настай Г.Мөнх-Эрдэнэ нь одоо Сити их сургуульд жүжигчний мэргэжлээр суралцаж буй төдийгүй дуучин болох чин хүсэл эрмэлзэлтэйгээр өөрийн мэдрэмжийг хөгжүүлэхээр эрчимтэй хичээллэж байгаа ажээ.

 

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. The Voice of Mongolia шоуны шилдэг оролцогч гэдгээр тань хүн бүр мэдэх байх аа. Өмнө нь хоёр удаа Universe best songs тэмцээнд оролцож байсан удаатай. Энэ талаар хоёулаа ярилцлагаа эхлэе.

-Би анх 17 насандаа тэр тэмцээнд орж байсан. Ерөнхийдөө тухайн үедээ хамгийн том тэмцээнүүдийн нэг байсан гэж хэлж болно. Миний хувьд нас залуу байсан болохоор нэг их тэмцээнд оръё гэж зүрхэлдэггүй байлаа. За ингээд л орсон 17-хон настай хамгийн анхны тэмцээнд оролцоод их сандарч эмээж байсан. Ингээд дөрөвдүгээр шат хүртэл яваад шилдэг 25-т орох шалгаруултан дээрээ хасагдсан үүнээс болж хүнд цохилтод орж байсан юм. Үүний дараа жил гаран өнжөөд сэтгэл санааны бэлтгэл хийж өөрийгөө дахин нэг сорихоор дахиад л орсон ингээд шилдэг 12 хүртэл яваад гала тоглолтон дээр саатал гарснаас үүдэн хасагдаж байсан юм.

-Ямар саатал гарсан юм бол?

-Сайн мэдэхгүй байна. Ер нь яагаад ч юм бэ тэмцээнд орохоор эхний шатууддаа их сайн явж байснаа сүүлийн шийдвэрлэх шатууд дээр алдаа гаргадаг ч юм уу техникийн саатал гараад хасагдчихдаг байсан.

-The Voice хамгийн эхний шат буюу Blind Audation дээр дөрвөн шүүгчийг дөрвүүлэнг эргүүлж чадсан. Харин та яагаад Отгонбаяр шүүгчийн багт орсон юм бол?

-Нэг шалтгаан байгаа лдаа. Тэр нь юу вэ гэвэл дөрвөн найзтайгаа орсон юм. Өөрөөр хэлбэл Хонгор, Очироо, Билгүүн бид дөрөв дөрвүүлээ нэг нэг шүүгч дээр салж ороод дөрвүүлээ финалд үлдье гэж ярьж тохиролцсон. Ингээд эхлээд Хонгор,Ука шүүгчийн багт, Билгүүн, Болд шүүгчийн багт орсон. Харин би гурав дахь өдөр нь шалгаруултанд ороод Ононбат шүүгч, Отгонбаяр шүүгч хоёрын аль нэгийг сонгох болсон тухайн үедээ шууд л Отгонбаяр шүүгчийг сонгочихсон. Миний дараа Очироо шалгаруулалтад орсон боловч ганц хүн эргэж харсан нь Ононбат шүүгч байсан юм. Ингээд бид дөрөв дөрвүүлээ ярьсандаа дөрвөн шүүгчид дээрээ хуваагдаж чадсан.

-Сонирхолтой юм. Харамсалтай нь дөрвүүлээ финалд үлдэж чадаагүй.

-Манай гурван найз гурвуулаа хоёрдугаар шатаасаа хасагдсан. Тодруулбал Battle шатаасаа хасагдсан.

-Таныг хасагдсаны дараагаар Отгонбаяр шүүгчийн нэг яриа байсан лдаа. Та нэг оролцогчоо буцааж ав гэвэл хэнийг авах вэ? гэсэн асуултад Мөнх-Эрдэнийг авна гэж хариулсан байсан. Тэгэхээр магадгүй танд Отгонбаяр шүүгч их найдлага тавьж байсан байх.

-Нэгдүгээр шатад дөрвөн шүүгч эргээд би Отгоо шүүгчийг сонгосон. Гэхдээ Отгонбаяр шүүгч надад анхнаасаа найдлага тавиагүй байсан байж магадгүй гэж би боддог. Ингээд хоёрдугаар шатанд “Have you ever seen be love” гэж дууг дуулсан тэр үед ч онцолж хараагүй. Харин гуравдугаар шатанд “Sign of the time” дуун дээр намайг өрсөлдөхүйц хүн байж магадгүй гэж харсан байх гэж боддог.

-Танай багийн бас нэгэн хүчтэй оролцогч Болормаа байсан шүү дээ. Таны хувьд хамгийн том өрсөлдөгч тань хэн байсан бэ?

-Анх Болормаа эгчийг өрсөлдөгч гэж харж байсан. Манай баг дундаас хамгийн хүчирхэг гэвэл мэдээж Болормаа эгч байсан. Ер нь Болормаа эгчийг ялж чадвал багаасаа нэгээр гарах юм байна гэж бодож байсан юм. Харин тэмцээн дуусах дөхөх тусам тэр хүнийг өрсөлдөгчөөс илүү эгч гэдэг үүднээс хүндэлдэг болсон. Бид хоёр тайзан дээр гарахаасаа өмнө нэг нэгэндээ “Та бид хоёрын хэн ч үлдсэн хамаагүй” гэж хэлж

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу. 

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.