Б.Цэцэг: Хар тамхи хэрэглэдэг хэлд бас хөлд ч олигтой ороогүй 18тангууд ямар их болоо вэ?

2018/08/08
Share |
Хүмүүс:
Б.Цэцэг: Хар тамхи хэрэглэдэг хэлд бас хөлд ч олигтой ороогүй 18тангууд ямар их болоо вэ?

Сүүлийн жилүүдэд манай улсад хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой гэмт хэрэг ихээр гарах болсон. Хууль хяналтын байгууллага үүнтэй тэмцэж байгаа ч энэ төрлийн гэмт хэрэг улам газар авсаар буйд жүжигчин Б.Цэцэг ихэд санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Тэрээр: 

Хар тамхи хэрэглэдэг хэлд бас хөлд ч олигтой ороогүй 18тангууд ямар их болоо вэ? Дээх нь үед гэж бичихэд буруудахгүй байх хөгжимд дурлагсад хөлсөө гартлаа бүжиглэж хөгжим сонсох гэж хошуурдаг байж... Эрин үе өөр энэ тэр гэхээсээ илүүтэй ид сурч боловсрох насны охид хөвгүүд элий балай болчихсон байгаа харагдах юм. Тэдэнд хөгжим чухал биш хаана цуглаж хүний бус үйлдлээ хийх нь л чухал мэт. Яагаад хэн ч дуугардаггүй юм! Нэршил нь муухай ч бэлтэй айлын хүүхдүүд, өндөр төлбөртэй сургуулийн сурагчид, нэр цохоод гаргаж ирж болохуйц олон жил хэрэглэж олны хүүхдийг уруу татаж буй хүмүүсээ барьж хориоч ээ! Энэ идсэн, тэр хулгайлсан гэх сүртэй улс төр хийж хэнд ч хэрэггүй хэрүүлийн алим шидэлцэж суудаг улс төрчид Хар тамхитай тэмцээч! Ядах юу байна!!! Галзуугийн эмнэлгээр дүүрэн улсын асрамжид очсон хар тамхичид... Өчнөөн олон жил сүлжээ болчихсон эрин үеийн залуусыг бай гаа болгож онилсон бусармаг гуйранчингуудаа олооч!!! Эсхүл цэрэг цагдаатайгаа хуйвалдаад хэрэгтнээ хараагүй дүр эсгэдэг юм уу??? 90 оны хүүхдүүд ирээдүй биш эрлэг болж. Хар тамхи хэрэглэдэг түүнд донтсон хүн сэтгэцийн эмгэг өөрчлөлтөд ордог. Энэ нь ирээдүйд гэмт хэрэг үйлдэх, түүнд холбогдох эрсдэл ч байж болох юм. Эмийн сангуудаар зарагддаг гэх сэтгэцэд нөлөөлдөг эмийн худалдааг яагаад Мэргэжлийн хяналт, Цагдаагийн байгууллага МУ хил гаалиар нэвтрүүлэхийг хориглож захирамж гаргаж болдоггүй юм!!! Хэдэн хүний бизнес халтар төгрөгөөс болж маруужин биш сэтгэцэд нөлөөлдөг эм авах хүүхэд хохирно гэж үү???

Хар тамхи хэрэглэж буй хүнд доорх өөрчлөлтүүд ажиглагдана!

- Хүүхэн хараанд өөрчлөлт орно
- Нойр муудна
- Нэг төв цэгрүү тогтож удаан ажиглана
- Хийж буй үйлдлээ олон дахин давтана
- Шүд муудаж хөхөрч, үүрсэн байдаг
- Хоолонд муу эцэж турах
- Нүдний доогуур хөхөрч, ядарсан харагдах
- Арьсан дээр яр, толбо үүсэх эм тос уугаад арилахгүй 
- Ам хуурай байх

гэх мэт зүйлүүдийг ажиглаж үр хүүхдээ арай эрт хамгаалах боломжтой юм уу даа. Ер нь тэгээд баяр наадам хэсэж өөрийн хүүхдээ хаана тэнүүчилж байгааг ч анзаардаггүй хүмүүс айн гээд хүүхдээ анхаарах л хэрэгтэй!" хэмээсэн байх бөгөөд  хар тамхи, мансууруулах төрлийн бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэсэн үйлдэл жилээс жилд нэмэгдсээр байгаа аж. Мөн тус төрлийн гэмт хэрэгт холбогдогч нь улам залуужих буюу гэмт этгээдүүд насанд хүрээгүй хүүхдийг байгаар сонгон цагаан тахлыг улам дэлгэрүүлж буй нь өнөөгийн бидний нийгмийн бас нэгэн эмгэнэл болоод байна. 

 

Image may contain: one or more people

 

Image may contain: 1 person, standing and shoes

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

 

 



Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Иргэн Энэ хар тамхичны зураг нь юм уу?
IP:203.91.119.66  2018-08-08 11:10:19
Zochin vnen shvv bidnii ireedvi bolson hvvhed zaluuchuudiin amidral bvrheg tenger shig l bna yana daa
IP:202.179.27.163  2018-08-08 11:49:50
Хар Жэнкогийн хүүхнд хүртэл хар тамхины хэрэгт холөогдсон гэхээр хврал байна уу жэнко ичээсэй сайн дураараа хүүгийнхээ өмнөөс уучлалт гуйгаад огцороосой
IP:103.26.193.220  2018-08-08 14:49:17
aisan Evgui nuurtei.Anh harahad evgui baisan shuu
IP:103.229.120.158  2018-08-08 18:54:01
Зосин Тод жишээ нь Женкогийн хүү Хүлүгэ охин Намуун нь гэсэн биз дээ. Гэрээ засаад төрөө зас гэдэг худлаа үг биш үү
IP:120.16.156.9  2018-08-08 20:22:30
Zochin Ene M.Enhbayar deer bgaa tsagt manai mongol ulam l buurah bh. Iimerhuu muuhia umnuudiig tseverlehgui bol butehgui ee. Eronhiilogch bol harin um hiih gej zutgej yavaa hun, gantsaardaad bgaa bolohoos. Ih hurald bgaa hooson tolgoitoi hanaj tsadahaa medehgui bolson heden nohduudiig bugdiig ni tseverleh umsan.
IP:73.246.178.99  2018-08-09 04:31:10
ehleed uurigu zas aldarmaaraigaaa mashind 200k aar unthaa baichih ta
IP:64.119.17.207  2018-08-09 14:04:44
Зочин Женко бүхнийг чадна
IP:139.5.217.16  2018-08-11 18:12:47
Иргэн Ерөнхийлөгчийн хүүхдүүд нь хар тамхичин байхад ийм байраас яахав.
IP:43.250.126.130  2018-08-12 13:16:14
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.