”Маргаашийн нар луу хамт аялах уу” дуу 11 сая хандалт авчээ

2018/08/09
Share |
Хүмүүс:
”Маргаашийн нар луу хамт аялах уу” дуу 11 сая хандалт авчээ

2 жилийн өмнө олны хүртээл болсон дуучин Укагийн "Маргаашийн нар луу хамт аялах уу" дуу Юүтүүб сувагт 11 сая хандалтыг авчээ. Гарсан даруйдаа найман настай балчраас наян настай хөгшид хүртэл байлдан дагуулаад байсан тус дуу 10 хан хоногийн дотор 2,5 сая хандалтыг авсан амжилт үзүүлсэн. Ингэснээр тус дуу Юүтүүб хуудсан дахь Монголын хамгийн их хандалттай дуугаар шалгараад байна. Тус дууны араас "Чамаас би асууя" дууны ковер 7,9сая, дуучин БаярцэнгэлУлаанцэцэг нарын "Хайрын дуу" 5,3 сая хандалттай явж байгаа ажээ. Харин Укагийн "Don”t Stop" дуу 4,7 сая хандалт авч Азийн шилдэг хип хоп дуунуудыг багтаасан "Urban vibe volume 1" цомогт багтсан бөгөөд тус цомог ITune-р зарагдан багагүй ашиг олж байгаа гэнэ. 

 

Image result for маргаашын нар луу хамт аялах уу

 

Image result for маргаашын нар луу хамт аялах уу

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!