Тросс нь тасарсан кран даац хэтрүүлсэн байжээ

2018/08/09
Share |
Хүмүүс:
Тросс нь тасарсан кран даац хэтрүүлсэн байжээ

Өчигдөр 19 цагийн орчимд "Хурд" группын "Хүннү" хорооллын барилга дээр ажиллаж байсан 17 настай хүү амиа алдсан харамсалтай явдал гарсан. Аюулгүй ажиллагааны горим сахиж ажиллаагүйн улмаас осолдсон тэрээр чингэлэгийг краны дэгээнд бэхэлсэн бөгөөд түүнийг аюулгүй байдлаа хангаж амжаагүй байхад кран чингэлэгийг өргөж эхэлсэн байна. Удалгүй краны тросс тасарч дэгээ төмөр хүүгийн толгой дээр унаж тэрээр нас барсан бөгөөд уг кран 20 тонныг өргөх хүчин чадалтай байжээ. Гэвч мэргэжлийн хяналтын урьдчилсан шалгалтаар кран 25 тонныг өргөсөн нь тогтоогдсон бөгөөд тус хэргийн хяналт шалгалтын ажил үргэлжилж байгаа ажээ. 

 

 

 

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.