”Outlaw” хамтлагийн дуучин Чинзо: Надад элэг бүтэн, энгийн амьдрал л эрхэм байна

2018/08/11
Share |
Хүмүүс:
”Outlaw” хамтлагийн дуучин Чинзо: Надад элэг бүтэн, энгийн амьдрал л эрхэм байна

"Эмоци" хамтлагийн жүжигчин Ариунцэцэгийн нөхөр "Outlaw" хамтлагийн дуучин Чинзориг залилангийн гэмт хэрэгт холбогдон эрэн сурвалжлагдаж байна хэмээх мэдээлэл цахим орчинд тарах болсон. Үнэн худал нь мэдэгдэхгүй олныг багагүй төөрөгдүүлээд авсан тус үйл явлалд Чинзориг тайлбар хийжээ. Тэрээр Хятадын автомат тоглоом тоголсноос болж өрөнд орсон бөгөөд энэ тухайгаа: 

"Би гэдэг хүн 2016 оны 4 дүгээр сард анх нэгэн найз маань намайг мөнгө зээлээч гэж гуйхад нь туслах санаатай хэдэн төгрөг зээлснээс бүх зүйл эхэлсэн. Тэр найз ч гэж дээ амьдралыг минь мэдэхгүй ертөнцөөр аялуулсан хүнд би мөнгөө зээлдүүлэхээр очиход Монгол улсад Хятадын эздүүдтэй автомат мөрийтэй тоглоомын газарт тоглож мөнгөө алдсан гэдгийг нь сүүлд мэдсэн юм. Тэр залууд би 2 сая төгрөг зээлсэн. Тухайн үед юуг нь ч ойлгоогүй. Төд удалгүй өнөөх залуу намайг мөнгөө ав хүрээд ир хэмээн залгаж би очсон юм. Тэгэхэд нэг автомат тоглоом тоглоод миний 2 сая төгрөгийг гаргаж өгсөн. Тэр үед анх тоглоомноос мөнгө хожиж болдогийг мэдэн 20,000 төгрөгөө хийж тоглож үзтэл миний мөнгө нүд эрмэхийн зуургүй өсөж тэндээс аваад гарсан. Үүнээс хойш өөрийн мэдэлгүй ингээд болчихдог юм байна хэмээн мунхаг бодолд автан хэсэг орж гарсан. Эхний бүтэн сар тэндээс орох бүртээ мөнгө хожиж өдөрт 500,000 төгрөг олж байсан. Нэг л мэдэхэд энэ аргаар мөнгө олоход амархан юм байна хэмээн бодож тэр газарт тоглож эхэлснээс хойш сар гаруйн дараанаас маш ихээр алдаж эхэлсэн. Би унадаг машинаа хүртэл алдсан учраас шаралхаж эргээд авчих санаатай өөрийн мэдэлгүй өөрт байсан мөнгө эд зүйл байдаг бүх зүйлээ өгсөн. Эргээд харахад хүн хэдий амаараа амархан больчихгүй яасан юм тэнэг мангараар нь намайг дуудах байх. Их мөнгө эд хөрөнгөө алдаад ирэхээр өөрийн мэдэлгүй хүн гэдэг амьтан чинь мөнгө л олдвол бариад алдснаа авчих гээд улам л их юмаа алддаг юм билээ. Би товчхондоо нэг иймэрхүү аргаар бүх зүйлээ алдаж сүүлдээ найз нараасаа мөнгө зээлсэн. Тэр нь хугацаандаа өгөөгүйн улмаас бүгд л намайг гайхсан. Дараа нь юу юугүй л залилан мэхлэгч хэмээн та бүхэнд дуудагдаж, хараалгаж явахдаа хүрсэн. Би юуг онцолж хэлэх вэ гэхээр миний амьдрал надад үнэтэй. Би яахав Монгол улсад газар аваад буй энэ муухай Хятадын автомат мөрийтэй тоглоомонд залуус минь битгий хошуураасай гэсэндээ өөрийн түүхийг товч бичлээ. Нэмж хэлэхэд маш олон залуус надаас хүнд байдалтай байгаа. Өр ширтэй, хамаатан садан, ах дүүгээсээ зугтаасан, зарим нь шоронд зарим нь шороонд булуулсан байдалтай байна. Мөн хоёр залуу энэ тоглоомонд мөнгөө алдаад амиа хорлосон тохиолдол ч байдаг. Монголын хууль хүчний байгууллага над шиг 20 сая төгрөгний дотор өртэй хүнийг эрэн сурвалжилж сошиал медиагаар тараадаг юм байна лээ. Тэрний оронд тэр хууль бус мөрийтэй тоглоомыг хаасан шиг хаагаад хянадаг болвол... Би яахав өр ширтэй, тэрийгээ дарах гэж ажил хийж мөнгө хурааж байна. Би хийсэн үйлээ хүлээнэ. Би айсандаа зугтаагүй. Хүмүүсээс авсан мөнгөө буцааж өгөх гээд л ажиллаж яваа. Та бүхэн ч бас юм хоёр талтай байдгийг мэдэх хэрэгтэй. Миний энд бичсэн бүр нь үнэн 2018.08.10... Нэмж хэлэхэд намайг муулаад гоочлоод байгаа хүмүүс нь миний хамгийн ойрын хүмүүс юм билээ. Хөөрхий амьдралд эр хүн алдсан харин үүнийгээ хэрхэн давах нь цаг хугацаа харуулна. Жоохон л хүлээхэд би бүхнийн ардаа үлдээнэ. Тэр үед намайг битгий магтаарай. Хоосон магтаалаас бодит хараал нь шулуухан юм шүү. Гурван нас ч хүрээгүй охиноо орхиод ажил хийж, өрөө дарах гэж, алдаагаа засах гэж яваа юм шүү. Би нэр хүндээ одоо хаясан. Надад элэг бүтэн, энгийн амьдрал л эрхэм байна. Би үнэхээр харамсаж байгаа ч цаг хугацааг буцааж болохгүй тиймээс золиос нь энэ байх... Ойлгох эсэх нь таны хэрэг. Хамгийн чухал нь миний эхнэр охин хоёр минь ямар ч буруугүй. Эхнэртээ энэ талаар юу ч хэлэхгүй зохицуулъя гэж бодон нууж явсаар ийм байдалд хүрлээ. Охин минь удахгүй том болж уг бичсэн зүйлийг минь уншина. Аав нь охиныхоо төлөө энэ амьдралаа босгохын төлөө одоо ажиллаж байна. Өөрийн гараар бүх асуудлаа шийдээд эхнэр охинтойгоо аз жаргалтай амьдрах болно. Одоо л хичээхгүй бол би эхнэр охиноо алдах гээд байна. Аавыгаа уучлаарай миний охин..." хэмээн өөрийн цахим хуудаснаа бичжээ. Өдгөө Солонгос улсад хөдөлмөрлөж байгаа тэрээр өрөө барагдуулаад эх орондоо ирж эхнэр хүүхэдтэйгээ элэг бүтэн амьдрахаар хичээж яваагаа ийн тайлбарласан байна. 

 

Image result for ариунцэцэг чинзориг

 

Image may contain: 2 people, selfie and closeup

 

 

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn



Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ok хэцүүхэн юм болжээ үнэнээ хэлсэн нь зөв амжилт чи чаднаа
IP:124.158.113.11  2018-08-11 11:39:01
sara uhaantai zaluu bn.az jargal husie
IP:114.244.146.103  2018-08-11 12:26:38
sonin l yum Uuruu mungui hun hund hunii umnuus mungu zeeleh uu neg l unemshilgui sanagdchlaa
IP:122.201.24.66  2018-08-11 12:36:17
sonin l yum Uuruu mungugui hun hunii umnuus mungu zeeleh uu neg l unemshilgui sanagdchlaa
IP:122.201.24.66  2018-08-11 12:37:15
Кк Манайхан гадаад дотоодгүй мөриытэй тоглоомонд орж баларч бн. Битгий энэ бузар зүйлрүү ороорой хүмүүс ээ!!! Эхлэнд өгч бгаад хүнийг донтсон хойно бүрмөсөн баллаж хаядаг балиар хар мөртэй өөдлөөхгүй эд бгаам шүү.
IP:202.9.42.6  2018-08-11 12:37:38
gatsdaa tsagdaa nar yugaa hiij bdiin muriitei togloomiin gazaruudiig haaj latsah heregtei shdee
IP:66.181.165.171  2018-08-11 13:58:25
zochin aldaagaa oilgoj bgaa ni sn bna. zaaval zorilgodoo hureerei. tomoos tom amjilt!
IP:27.123.214.107  2018-08-11 14:33:58
Bolohuu Huurhii zaluu hun aldaa l biz neeh suriig badraah hereg bnuu erni ene ih uuriinhuu ulsiin munguur daruulaad bgaa nuhduud yah bilee ed naraas uriig ni nehie
IP:27.123.212.133  2018-08-11 15:33:58
Jargal Moriitei togloom ugaasaa butehgui
IP:27.123.212.141  2018-08-11 16:39:54
gaigui ee 20 saya bol gaigui ee.zaluu hun ajil hiibel hu ha geel darnaa.harin daraa ni aldaagaal dabtahgui bol
IP:126.224.178.181  2018-08-11 16:50:24
Зочин Амжилт хүсье. Алдаагаа ухаарах нь ухаалаг хүний шинж.Сайн залуу байна
IP:120.16.156.9  2018-08-11 18:39:14
S Тэнэг монгол эрчуудийн донтох юм нь барагдахгуй юмаа архи хар тамхи богс морийтэй тоглоом гоомоотох гээд бух л муу муухай юманд живээд орчих юм
IP:202.9.42.6  2018-08-11 20:22:50
Зочин Манай монголчууд нэр хугархаар яс хугар гэдэг монгол эрчүүд хэлсэндээ хүрдэг л байх хэрэгтэй яахыг бурхан л мэдэх байхдаа
IP:124.5.48.213  2018-08-11 23:16:59
N Za Tgeed ter zeelsen munguu l butsaaj uguurei dee. Mongoliin odontsoruud ch bas evgui zalitai humuus shuu
IP:66.181.179.19  2018-08-11 23:25:27
дд сайн байна.эр нэг алдаал биз.ер н автомат тоглоом худ шүү.
IP:122.201.21.44  2018-08-12 08:32:06
Kkk Ter avtomat togloomuudig haagaachee.olon zaluus balarch bna shuudee.
IP:88.131.58.2  2018-08-12 16:00:29
Нүхтийн шоронгийн хадаас.1-р анги төгс! Санжын Баяр хүн дүрээд, шоронд яваагүй. Гэрт нь байгаа бүх мөнгийг аваад алсан. Москвагийн ихсургуулийн хуурамч дипломны хэргээр шүүхэд өг! Хулгана Хуланг дэлгүүрийн цэвэрлэгч байж, Москвагийн Их сургуулийн хуурамч дипломны хэргээр шоронд барьж хий.
IP:64.119.21.219  2018-08-12 21:43:14
Нүхтийн шоронгийн хадаас.1-р анги төгс! Санжын Баяр хүн дүрээд, шоронд яваагүй. Гэрт нь байгаа бүх мөнгийг аваад алсан. Москвагийн ихсургуулийн хуурамч дипломны хэргээр шүүхэд өг! Хулгана Хуланг дэлгүүрийн цэвэрлэгч байж, Москвагийн Их сургуулийн хуурамч дипломны хэргээр шоронд барьж хий.
IP:64.119.21.219  2018-08-12 21:43:26
Нүхтийн шоронгийн хадаас.1-р анги төгс! Санжын Баяр хүн дүрээд, шоронд яваагүй. Гэрт нь байгаа бүх мөнгийг аваад алсан. Москвагийн их сургуулийн хуурамч дипломны хэргээр шүүхэд өг! Хулгана Хуланг дэлгүүрийн цэвэрлэгч байж, Москвагийн Их сургуулийн хуурамч дипломны хэргээр шоронд барьж хий.
IP:64.119.21.219  2018-08-12 21:45:24
Нүхтийн шоронгийн хадаас.1-р анги төгс! Санжын Баяр хүн дүрээд, шоронд яваагүй. Гэрт нь байгаа бүх мөнгийг аваад алсан. Москвагийн их сургуулийн хуурамч дипломны хэргээр шүүхэд өг! Хулгана Хуланг дэлгүүрийн цэвэрлэгч байж, Москвагийн Их сургуулийн хуурамч дипломны хэргээр шоронд барьж хий.
IP:64.119.21.219  2018-08-12 21:45:33
Нүхтийн шоронгийн хадаас.1-р анги төгс! Санжын Баяр хүн дүрээд, шоронд яваагүй. Гэрт нь байгаа бүх мөнгийг аваад алсан. Москвагийн их сургуулийн хуурамч дипломны хэргээр шүүхэд өг! Хулгана Хуланг дэлгүүрийн цэвэрлэгч байж, Москвагийн Их сургуулийн хуурамч дипломны хэргээр шоронд барьж хий. 40,50 мянгатад байгаа Битлэзийн хөшөөг зайлуулаад, Бат-Үүлийн толгойг ав.Ямар ч боловёролгүй 70давхарын шоронгийн хадаас.
IP:64.119.21.219  2018-08-12 21:46:43
Нүхтийн шоронгийн хадаас.1-р анги төгс! Санжын Баяр хүн дүрээд, шоронд яваагүй. Гэрт нь байгаа бүх мөнгийг аваад алсан. Москвагийн их сургуулийн хуурамч дипломны хэргээр шүүхэд өг! Хулгана Хуланг дэлгүүрийн цэвэрлэгч байж, Москвагийн Их сургуулийн хуурамч дипломны хэргээр шоронд барьж хий. 40,50 мянгатад байгаа Битлэзийн хөшөөг зайлуулаад, Бат-Үүлийн толгойг ав.Ямар ч боловёролгүй 70давхарын шоронгийн хадаас.
IP:64.119.21.219  2018-08-12 21:46:56
Bolor Ta 3 mine hurdan hamtdaa jargaasai er neg aldaa l biz hani ohintoigoo l hsmt l bval jargal l ter
IP:27.123.212.138  2018-08-13 00:20:46
Zochin Zaluuchuud usvur nasniihan ene avtomat togloomond ih dontoh bolson , huulindaa uurchilt oruulj,haah l heregtei dee,
IP:86.16.255.77  2018-08-13 09:44:47
Зочин Энэ хүүхэн баларч дээ. Сэхүүн зантай даварч байх үед нь дургүй байсан, одоо бол өрөвдөж байна. Ханиа зөв сонгосонгүй дээ
IP:45.117.35.5  2018-08-13 12:15:38
Аня Мөрийтэй тоглоомд донтчихоод, би бараг тоглодоггүй гээд байгаа найз нөхдөө эртхэн татаарай даа, хүмүүс минь.
IP:203.91.115.55  2018-08-14 15:56:24
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.