Ерөнхий Сайд У.Хүрэлсүх: Монголынхоо ард иргэдээс чин сэтгэлээсээ уучлалт хүсч байна

2018/08/13
Share |
Хүмүүс:
Ерөнхий Сайд У.Хүрэлсүх: Монголынхоо ард иргэдээс чин сэтгэлээсээ уучлалт хүсч байна

ЗТХЯ-ы эрх бүхий ажилтнууд ажлын байран дээрээ архидан согтуурч байгаад нэгнийхээ аминд хүрсэн ноцтой хэрэг гарсан. Мөн Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт Улаанбаатар-Сайншанд чиглэлийн галт тэрэг осолдсон бөгөөд эдгээр асуудлуудтай холбогдуулан МУ-ын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх мэдэгдэл хийжээ. Тэрээр ЗТХЯ-ы удирдах төвшний ажилтнуудыг ажлаас нь халсан гэдгээ мэдэгдсэн бөгөөд "Монголын төр шударга байх ёстой. Сахилга хариуцлагыг, дэг журмыг бид чангатгах ёстой. Ингэж байж бид нар амжилтад хүрнэ. Ард иргэд маань энийг хүсэж хүлээж, Монголын төрөөс шаардаж байна. Энэ шаардлагад бид нийцүүлж ажиллах үүрэгтэй, хийх ёстой гэж би ЕС-ын үүднээс үзэж байгаа учраас өнөөдрийн энэ шийдвэрийг албан ёсоор гаргаж байгаагаа нийт ард иргэддээ мэдэгдэж байна. Алдаа дутагдал их байна, ажлын хариуцлага сул байна. Энэ бүхэн дээр бид нар хариуцлага тооцож ажиллах ёстой гэдэг нь энэ эмгэнэлт үйл явдлаас харагдаж байна. Монголынхоо ард иргэдээс чин сэтгэлээсээ уучлалт хүсч байна. Бид ажлаа улам сайжруулж, алдаа дутагдлаа засаж сайжруулж ажиллах болно гэдгээ та бүхэндээ илтгэе" хэмээжээ. Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ өөрийн хүсэлтээр огцорч буй бол бусад газрын дарга нарт ёс зүйн хариуцлага тооцож, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Харин осолдсон галт тэрэг болон төмөр замыг сэргээн засварлах ажил үргэлжилж буй ажээ. 

 

Image result for хүрэлсүх

 

Image result for галт тэрэг осол дорноговь

 

Image result for зтхя

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Zochin Er ni iimerhuu shiidvertei arga hemjee avch baij j hariutslaga gedeg yum saijrana. Alban tushaal officee aav eejiinhee ger boddog hun toriin alband tentsehgui. Hold guih huleg sahilga battai changa baih estoi. Tsag agaar muudaj orchin todorhoigui baigaa uyed vagonii tsagiig jaahan hoishluulj, buh yumaa shalgaj baij zamd gargaj baival.. Manaihnii jolooch nar shig ochih gazraa hurdan l hureh yum bodood zamiin taldaa uldeh ersdel avch baihaar udaan yavaad batalgaatai ochij baival uul ni.
IP:27.123.212.133  2018-08-13 11:42:58
hi Hurelsuh saidaa demjij bgaa shuu, ard irgedeel bodoj shiidver gargaarai. hezeech bitgii namiin ajiliig urd tavij shiid gargaarai.
IP:49.0.218.118  2018-08-13 12:07:28
hi Hurelsukhiig demjdeg shuu
IP:50.21.176.56  2018-08-13 12:54:16
YES TER NEG BANDIIG SHAAJ UNAGASNAAS CHN HOISH DEMJIJ BGA SHU
IP:202.179.31.73  2018-08-13 13:05:04
IRGEN CHAMAAS IIM YMAND UUCHILAL NEHEHGUI.ARD TYMEN YDUU AJILGUI BGAAAD L UUCHILALT GUIGAADAH.
IP:203.91.115.38  2018-08-13 17:33:45
IRgen Доор нь ажилдаг зарим нэг явдалтай хүүхнүүдийг нь цуг явуулаач.тэд нарыгаа томилолтоор авч явж заваарцгаадаг нөгөөдүүл нь ажлаас халагдахгүйн тулд дарга нартай ээлжилдэг тэднүүсээ булаацалдаад зодоон болсон гэсэн байсан шүү дээ хүмүүс
IP:64.119.17.141  2018-08-14 11:29:58
IRgen Өмнө нь болж байсан зодооны тэгэж ярьдаг юм билээ
IP:64.119.17.141  2018-08-14 11:31:29
Иргэн Женкогоос холхон бай Нэг намын нөхдүүдтэйгээ эвтэй бай тэгвэл ажил чинь аяндаа жигдэрч ард түмэн ианыг дэмжинэ.
IP:43.250.126.130  2018-08-14 14:09:22
Аня Халдаг бас улсад учруулсан хохирлыг нь эд хөрөнгөөр нь барагдуулбал сайн байна.
IP:203.91.115.55  2018-08-14 16:00:00
Tomor Tanig demjij baigaa Mongolinhoo toloo gesen setgel ajiglagdaad baidag shuu.
IP:27.123.214.105  2018-08-15 07:39:12
Saraa Saidad ”Urid umniin saiduud dotoroos Altanhuyag said l arai l deer baisan.Ta, olon huuhedtei eejuud bolon undur nastai eejuudiin tetgeberiig nemej uguuch !!!280000 tugrug haana ch hurehgui baina.Bair,SUH, gerel,tog internet geed tal ni duuschih yum!!!Mah,guril ,budaa abaad sariin hereglee. Zochin irbel busad udur hooson honono.Tegeed l zochin buu ireesei geed l gertee suuj baina daa undur nastanuud chini !!! Said ta mini mergen uhaandaa tungaaj bodno gedegt naidaj baina !!!... Undur nastanuud...
IP:64.119.19.152  2018-08-16 14:31:10
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.